Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 15 October

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.  Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

  • 15 October

    Легницийн тулалдааны 780 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

    БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулагдаж, түүний нээлт 2020 оны 10 дугаар сарын 8-нд болов. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг 2021 оны 6 дугаар сарын эхээр тэмдэглэх тухай болон энэ үеэр хийхээр харилцан төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар Монгол Улсаас …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм …

  • 14 October

    ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрлөө

    Засгийн газрын өнөөдрийн/2020.10.14/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг …

  • 14 October

    ОУХМ Д.Болдбаатар 100 хонь хандивлав

     Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж   авто мото спортын ОУХМ Д.Болдбаатар  100 хонь Улсын Онцгой комисст хандивлалаа.     Тэрбээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжиж, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний үүргийнхээ дагуу идэвхтэй байнга оролцдог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 14 October

    Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын зөвлөх уулзалт болов

    Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь газрын захирал нарын түвшинд зохиогддог бөгөөд энэ удаагийн уулзалтыг Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүс нутгийн газрын захирал Н.А.Арыстанов нар ахалж оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, …

  • 14 October

    Нийслэл, дүүргийн сонгуулийн санал авах байруудтай танилцана уу

    2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та сонгуулийн санал өгөх байраа доорх мэдээллээс шалгаж харна уу. Мөн жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай.  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • 14 October

    Ц.Элбэгдорж: Энэ Орон нутгийн сонгуулийн дүн урьдчилаад шийдэгдчихсэн байгаа

    Сонгууль шударга болдог уу? Хар машин “зөв” тоолдог уу? Сонгуулийн төв байгууллага сонгуулийн дүнд нөлөөлдөг үү, аль эсвэл эрх баригчид уу?  Ийм эргэлзээтэй асуулт сонгууль бүрээр гардаг болсон. Хэн ч хариулт өгдөггүй. Эцэслэдэггүй. Эргэлзээг тайлдаггүй. Сонгуулийн дүн гарлаа, “бандан тас” болоод дуусдаг. Тэгвэл эдгээр асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009, 2013 онд тус тус сонгогдсон Цахиагийн Элбэгдорж анх удаа тайлбар өглөө. Тэрээр 2020 оны есдүгээр …

  • 14 October

    Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

    Ирэх сарын 1-нээс нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах аж. Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 …

  • 14 October

    Томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тараана

    ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.Хуралдааны эхэнд ТУТ-ны менежер О.Чимэдсүрэн “Жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахад нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой ажиллах нь чухал. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг есдүгээр сараас эхлэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон эрүүл …

  • 14 October

    Т.Мөнхсайхан: БГДЭМТ-д хавдрын мэс засал хийхэд шаардагдах тоног, төхөөрөмжөөр нь хангана

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр  буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасаг 20 гаруй төрлийн …

  • 14 October

    Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? Ковид-19 цар тахлын үед Монгол гэлтгүй бусад улс орнуудад 2020 оны хувьд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн …

  • 14 October

    Далайхүү маань далай шиг сэтгэлтэй нэгэн байв

    “ПАРЛАМЕНТ -30 ”  Намайг оюутан байхад 1972 онд Их сургуулийн Математикийн бус салбарын оюутнуудын дунд зохион байгуулсан математикийн олимпиадад инженер эдийн засгийн факультетийн хоёрдугаар курсын оюутан Далайхүү түрүүлж, ЗХУ-д суралцах урилгаар шагнуулж гэнээ гэж дуулдаж байв. Гэтэл намайг 1979 онд Булган аймагт томилогдож очиход Далайхүү маань аймгийн төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр очоод, манай нутгийн Ёндонпунцаг гуайн охин Янжмаа эмчтэй гэр бүл болж, …

  • 14 October

    Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, шинэ хотын ТЭЗҮ-ийг боловсруулна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр: -Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх; -Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох; -Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах; -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх; -Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх …

  • 14 October

    Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

     УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай …