Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 22 May

    Налайх-Чойрын чиглэлийн замтай холбох авто замын ажил 90 хувьтай байна

    “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна. Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, …

  • 22 May

    Японы Засгийн газраас манай улсад санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярив. Талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд …

  • 22 May

    ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Биокомбинат” УТҮГ-ын шинэ үйлдвэрийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэ үйлдвэрийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцов. Уг ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Экспортыг нэмэгдүүлэх асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу Будапешт хотоос цахимаар оролцов. Энэхүү төсөл арав гаруй жил яригдсаны эцэст Монгол, Унгарын …

  • 22 May

    НОБГ: Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах …

  • 22 May

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм. 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой …

  • 22 May

    “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөв

      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан  ард, иргэдийг урьдчилан сэргийлэхэд уриалах, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан байна. Уралдааны шилдгээр шалгарсан бүтээлүүд болон сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд  өнөөдөр Соёл урлагийн газрын дарга, …

  • 22 May

    Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх …

  • 22 May

    ‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

    Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр /2020.05.22/хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, баяр наадмыг хөл хөдөлгөөн багатай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр телевиз, цахимаар иргэдэд хүргэх асуудлыг ярилцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/avtokredit.html

  • 22 May

    60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин …

  • 22 May

    Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшиллоо

    УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.22/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон. Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Х.Бат-Ялалтын хүсэлтийг хүлээж авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 13:30 цаг …

  • 22 May

    Архангай аймгийн хоёр суманд ойн түймэр гарчээ

    Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал, Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг  тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар …

  • 22 May

    Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно

      Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.             Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль …

  • 22 May

    Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага иржээ

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс  18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг …

  • 22 May

    Инчёон хотын Инан ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авчээ

     Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн …

  • 21 May

    Veritech ERP платформд суурилж хөгжүүлсэн “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүллээ

    УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ. Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг …