Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 7 August

    НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн. Энэ дагуу “Ковид-19” халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой …

  • 6 August

    Япон Улс Хирошимагийн дэлбэрэлтийн 75 жилийг цар тахлын сүүдэрт тэмдэглэв

    1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг дэлбэлсэн аймшигт үйл явдлын 75 жилийн ой өнөөдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хирошима хотод тус өдрийг дурсан санах дурсгалын арга хэмжээг зохион байгуулжээ. Жил бүрийн энэ өдөр Хирошимад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог байсан бол энэ жил Ковид 19-өөс болж тус хотын цөөн хэдэн хүн уг арга хэмжээг зохион …

  • 6 August

    Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай уулзаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

    Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо.  Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд …

  • 6 August

    Их Британын эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналаа

    Их Британийн эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналтанд орсон боловч коронавирусын тахлын дараах сэргэлт удаашралтай байх болно гэж Английн Банк мэдээлэв. 2020 онд эдийн засгийг 9.5 хувиар буурна гэж үзэж байна. Энэ уналт нь сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн том уналт гэж тэмдэглэгдэж байна. Гэхдээ хэдэн сарын өмнө уналтыг тооцохдоо 14% гэж байсан юм. Сэргээх явц удаашралтай байх …

  • 6 August

    БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Д. Ганхуяг томилогдлоо

    Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа орлоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуягт тамгыг нь гардуулан өглөө. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурандаа …

  • 6 August

    Д.Сарангэрэл : Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр эх оронч сэтгэлтэй, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал

    Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл …

  • 6 August

    Д.Сарангэрэл: Байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна

    Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав …

  • 6 August

    Ч.Гал:Монголчууд өөрсдөө байгалиа хайрлахгүй, “зэрлэг” аялаад байвал гаднаас жуулчин татаж чадахгүй

    Тусгай хамгаалалттай газруудын хог хаягдлын асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галтай ярилцлаа. -Дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс нутгуудад хог хаягдал, байгаль орчин сүйтгэх асуудал их гарч байна. Энэ жил тусгай хамгаалалтын газруудад хог хаягдлаас эхлээд байгаль орчны ямар асуудлууд үүссэн бэ? -Энэ жил өмнө жилүүдтэй харьцуулбал хөдөө орон нутгийн аялал зугаалга маш их …

  • 6 August

    Орос улс хүн амаа вакцинжуулах ажлыг аравдугаар сард эхлүүлэх болсноо зарлалаа

    ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ. ОХУ-ын нийт иргэнийг вакцинжуулах бүх зардлыг тус улсын Засгийн газраас гаргахаар болсон байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ талаар “Хүн амын дунд явуулах коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүх зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон. Вакцинжуулалтыг шат дараатай явуулна” гэжээ. Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш …

  • 6 August

    Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ

    Венесуэлийн сөрөг хүчин энэ оны арван хоёрдугаар сарын эхээр болох парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгч улс төрийн хүчин өнгөрсөн ням гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. “Ард түмний итгэл сэтгэлийг хүндэтгэсэн өрсөлдөөнт сонгууль явуулахын тулд дотооддоо төдийгүй хилийн чанадад бүхий л хүчээ шавхсан бид Н.Мадурогийн дэглэмийн зохион байгуулсан сонгуулийн луйварт оролцохгүй байх шийдвэрийг санал нэгтэйгээр …

  • 6 August

    Австралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ

    Австралийн хоёр дахь том хот Мельбурнд сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрчимжсэн тул өнгөрсөн Ням гарагийн оройноос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ. Тус улсын Викториа мужийн төв Мельбурн хотод тогтоосон дэглэм зургаан долоо хоног үргэлжлэх юм байна. Дэглэмд заасны дагуу оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хотод бүрэн хөл хорио тогтоож байгаа бөгөөд хотын иргэд өдрийн цагаар гэрээсээ 5 км-дотор гарах …

  • 6 August

    Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзварыг хаана

    Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэлх замыг 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

  • 6 August

    Ц.Энхманлай:Цэргийн гэрээт алба надад олон боломжийг нээж өгсөн

     Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан тэдгээр залуусыг Зэвсэгт хүчин ч эгнээндээ дуртайяа нэгтгэн авч, цэргийн хэргийн эрдэм болон бусад мэргэжлээр сургасаар байгаа юм. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Энхманлай бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.  Эрхэм байлдагч …

  • 6 August

    Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл

    Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаар бүс нутаг түүх, газар зүй, судлалын төвтэй хамтран Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” …

  • 6 August

    НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн халамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр …