Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 8 October

    Г.Нэргүй:Өрх бүр яндангаа хөөлж, галлагааг зөв хийж, утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн …

  • 8 October

    СЭМҮТ:Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн

    Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий даяар Шинэ коронавируст халдварын цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх гэж байна. Иймд ДЭМБ-аас “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ. Цар тахлын үед вирусын халдварыг удаашруулахын тулд хөл хорио тогтоож байгаа нь бидний өдөр …

  • 8 October

    Японы Коосэн, Бакалаврын хөтөлбөрөөр суралцах эрх авсан 50 оюутан нөгөөдөр арлын орныг зорино

    Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутанд батламж гардууллаа. Болзол хангасан оюутнууд жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас оюутнуудын Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, 4 дүгээр …

  • 8 October

    Жорж Чен: Цусны донор цэсийг Фэйсбүүк аппликейшнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд ЭМЯ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна

    COVID-19 цар тахлын улмаас цус цуглуулах үйл явцад тодорхойгүй байдал үүссэнээр дэлхийн өнцөг булан бүрт цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомстол үүсч, сая сая хүмүүсийн амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүсийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, цусаа хандивлах үйл явцыг хялбарчлах үүднээс Фэйсбүүк компани Эрүүл Мэндийн Яамтай хамтран Цусны Хандив цэсийг нэвтрүүллээ. Уг цэс нь цусны нөөцийг тасалдуулахгүйн тулд хүмүүсийг цусаа хандивлахад уриалж, тэднийг …

  • 8 October

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 …

  • 8 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19-25-ний өдрүүдэд зохион байгуулагдана

    “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 12 дахь жилдээ 2020 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн …

  • 8 October

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ.  Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол …

  • 8 October

    Л.Мөнхбаясгалан: Бид Аннаг биш Анна биднийг “шүүв”

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын …

  • 8 October

    Шимизү Такэнори: Хоёр улсын гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээ ковид-19 цар тахлын дараах эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээр болох …

  • 8 October

    С.Хүрэлбаатар: Япон улсын зүүн хойд ази дахь гол түнш нь Монгол гэдгийг илэрхийлэх айлчлал

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны …

  • 8 October

    “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр болно

    Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” уламжлал ёсоор 10 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр “Буянт ухаа” спортын ордонд 10:00-20:00 цагийн хооронд зохион …

  • 8 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өчигдөр (2020.10.07) Туркийн Истанбул хотноо болж буй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд болон экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож байна. “Даяаршил дахь хүчний шинэ тэнцвэрт байдал: Дипломат үйл ажиллагааны …

  • 8 October

    ​Хятадууд нийслэлд их хэмжээний химийн хорт бодис хадгалж байсныг илрүүлжээ

    Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт хангалтгүй, хилээр оруулж ирж буйг нь төдийлөн анхааралгүй өдий хүрч байна. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн нутаг дахь агуулахад их хэмжээний хорт бодис хадгалж байсныг цагдаагийнхан илрүүллээ. Тус дүүргийн X хорооны нутагт байрладаг “Эм солют” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэгэн аж ахуйн нэгжийнхэн 20 тн хэмжээтэй химийн бодис хадгалж байсан гэнэ.  “Хэдийгээр эзэмшигчид …

  • 8 October

    Тэргэнцэртэй хосод зориулсан хандивын тоглолт ирэх бямба гарагт болно

    Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох А.Болдбаатарт зориулсан хандивын тоглолт ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 10-ны 19:00 цагт болно. А.Болдбаатар нь 1996 онд ослын улмаас нуруу, нугасны гэмтэл авч тэргэнцэр хэрэглэх болсон бөгөөд одоо тэргэнцэртэй эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 онд бөөрний архаг дутагдалд орж эмчийн хяналтад орсон тэрээр 3-4 удаа гуурс тавиулах эмчилгээнд оржээ. Харин энэ оны дөрөвдүгээр сараас …

  • 8 October

    ОХУ-д нэг хоногт 11115 хүн коронавирусийн халдвар авчээ

    ОХУ-д өнгөрсөн хоногт 11115 хүн шинэ төрлийн коронавирусээр халдварлажээ. Энэ талаар тус улсын Шуурхай штаб телеграм хуудастаа аравдугаар сарын 7-ны Лхагва гаригт мэдээлсэн байна. Москвад сүүлийн хоногт хамгийн их буюу нийт 3229, Санкт-Петербургэд 456, Москва орчмын бүсэд 395, Ростовскийн бүсэд 255, Нижегород мужид 227 халдварын тохиолдол бүртгэгджээ. Мөн хоногт 6699 хүн эдгэж, 231.479 эмчлүүлж байгаа аж. Цар тахлын анхны тохиолдол …