Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 5 August

    Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

    Гаднаас олгож байгаа зээл тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулдаг эсэх асуудалд Сангийн сайд Ч. Хүрэлбаатар тайлбар өглөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, …

  • 5 August

    Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөөс олгож буй халамж, дэмжлэгийг 2020 он дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө. Тодруулбал, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар …

  • 5 August

    Д.Чинзориг: Дарь-Эхийн авто замын эхний хэсгийг наймдугаар сарын 11-ний өдөр нээнэ

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн …

  • 5 August

    Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо. Тэрбээр энэ …

  • 5 August

    Ж.Батбаясгалан: Зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт бүгд анхаарч ажиллах хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан …

  • 5 August

    Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг …

  • 5 August

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.05/ Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ.  Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • 5 August

    С.Чулуун:Соёлын яам хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өчигдөр /2020.08.04/ ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед …

  • 5 August

    АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

    Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 4 August

    Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

  • 4 August

    Т.Батболд:Сонгуулийн хугацаанд “Фэйсбүүк” компанитай хамтран хууль зөрчсөн 403 контентыг хязгаарласан

    Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа.   -УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу?        – УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу …

  • 4 August

    ЗӨСҮТ долдугаар сард 26 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

    Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын …

  • 4 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм. Улсын аварга …

  • 4 August

    Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ

    Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК …

  • 4 August

    АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно

    Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар  сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 …