Норвегийн Дэвшил намаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ гэж “Fox News” суваг мэдээлжээ. Түүнийг “удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлжээ. “Энх тайвны шагналд нэр дэвшсэн бусад хүнийг бодвол Трамп улс орнуудын хооронд энх тайван тогтоох оролдлогод илүү их зүйл хийсэн гэж би бодож байна” хэмээн Норвегийн депутат “Fox News” сувагт өгсөн …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
15 September
Австралийн Мелбурн хотод болсон жагсаалын үеэр 74 хүнийг баривчилжээ
Австралийн Мелбурн хотод ням гаригт коронавирусээс үүдэлтэй хөл хориог цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 70 гаруй хүн баривчлагдлаа. Амралтын хоёр дахь өдрөө үргэлжилсэн хууль бус эсэргүүцлийн цуглаанд 250 гаруй хүн оролцжээ. Жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Викториа муж нь 7-р сараас хойш хөл хорионы дэглэм баримталж байгаа бөгөөд Австрали улсад тархаад байгаа цар тахлын бүртгэгдсэн …
-
15 September
Модон бөмбөгийн 2020 оны Улсын аваргууд тодорлоо
Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн есдүгээр сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ховд аймаг – Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур …
-
15 September
АСЕАН-ын бүсийн чуулга уулзалтын сайд нарын уулзалтад дэд сайд Б.Мөнхжин оролцов
Вьетнамын нийслэл Ханой хотоос цахимаар энэ 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов. Уг цахим уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кван Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Биген, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй зэрэг нийт 27 орны гадаад хэргийн …
-
15 September
Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 14-нд цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэлл нар тус тус ахалж, хоёр талаас нийт 20 гаруй байгууллагын 40 орчим …
-
15 September
ХЭҮК: Хүний эрхийн зарим зөрчлийг 7 хоногийн дотор арилгах үүрэг өгөв
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 20-ныг хүртэлх хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна. Албан томилолтын хүрээнд дээрх аймгуудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцохоос гадна төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургалтыг явуулж, тухайн …
-
15 September
“Шилүүс” богино хэмжээний кино “Бусан, Лондонгийн Олон Улсын кино наадам”-д шалгарлаа
Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан тухай наймдугаар сарын 28-ны өдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл “Шилүүс” богино хэмжээний кино Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон …
-
15 September
Ц.Дэнсмаа:Иргэд соёлын биет өвүүдээ бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалах шаардлагатай байна
Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаатай ярилцлаа. -Завхан аймгийн Прокурорын байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой боллоо. Аймгийн прокурорын газрын хувьд ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн болов уу? -Тийм ээ, залуу боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг чадавхжуулах үүднээс илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн манай прокурорууд гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй …
-
15 September
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө
Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм. Тусгаарлан ажиглах үйлчилгээтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсон, шийдвэрлэх арга хэмжээний талаар зарим …
-
15 September
УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв
Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө. Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал …
-
15 September
УОК-ын Шуурхай штаб:Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа
ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” уулын явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 маягийн агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
15 September
Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан. …
-
15 September
Ухань хот маргаашнаас олон улсын нислэгээ дахин эхлүүлнэ
Ухань хотод цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгийг нэлээд хэдэн сарын хугацаанд цуцлаад байсан бол лхагва гарагаас эхлэн үе шаттайгаар сэргээх зөвшөөрлийг тус улсын Иргэний нисэхийн газраас өгсөн байна. Тодруулбал, маргааш буюу 16-ны өдөр БНСУ-ын T’way Air компанийн Ухань-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэх юм. Ухань хотын Иргэний нисэхийн албаны ажилтан Ли И Жуогийн хэлснээр, одоогоор 10 гаруй орны агаарын тээврийн компани …
-
15 September
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн8 нийт 240 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
15 September
НҮБ-ын Хүүхдийн Сангаас 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхэд шаардлагатай өндөр, жин хэмжигч хэрэгсэл болон хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн эмчилгээнд зориулсан тэжээлийн сүү, эмчилгээний хүнс, аминдэм, зайнаас халуун хэмжигч, N95 амны хаалт зэрэг нийт 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө. Тус тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффис, Азийн Хөгжлийн Банк (АХБ), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА), Япон улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл