Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. Наадмын хүрээнд: • Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт • Кино форум • Онцлох орон “Франц”-ын кино хөтөлбөр • “Хангарьд” Монгол …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
15 September
Соёл, урлагийн газрын даргаар Ц. Нацагдолгор томилогдон ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор томилогдон ажилдаа орсон билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм. Ц.Нацагдолгор нь УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн …
-
15 September
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
-
15 September
Дуучин Б.Сарантуяагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр
Дуучин Б.Сарантуяагийн тоглолтыг фэнүүд нь жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50-н насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ. Тиймээс есдүгээр сарын 18-нд буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан …
-
15 September
Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ
Норвегийн Дэвшил намаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ гэж “Fox News” суваг мэдээлжээ. Түүнийг “удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлжээ. “Энх тайвны шагналд нэр дэвшсэн бусад хүнийг бодвол Трамп улс орнуудын хооронд энх тайван тогтоох оролдлогод илүү их зүйл хийсэн гэж би бодож байна” хэмээн Норвегийн депутат “Fox News” сувагт өгсөн …
-
15 September
Австралийн Мелбурн хотод болсон жагсаалын үеэр 74 хүнийг баривчилжээ
Австралийн Мелбурн хотод ням гаригт коронавирусээс үүдэлтэй хөл хориог цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 70 гаруй хүн баривчлагдлаа. Амралтын хоёр дахь өдрөө үргэлжилсэн хууль бус эсэргүүцлийн цуглаанд 250 гаруй хүн оролцжээ. Жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Викториа муж нь 7-р сараас хойш хөл хорионы дэглэм баримталж байгаа бөгөөд Австрали улсад тархаад байгаа цар тахлын бүртгэгдсэн …
-
15 September
Модон бөмбөгийн 2020 оны Улсын аваргууд тодорлоо
Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн есдүгээр сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ховд аймаг – Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур …
-
15 September
АСЕАН-ын бүсийн чуулга уулзалтын сайд нарын уулзалтад дэд сайд Б.Мөнхжин оролцов
Вьетнамын нийслэл Ханой хотоос цахимаар энэ 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов. Уг цахим уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кван Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Биген, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй зэрэг нийт 27 орны гадаад хэргийн …
-
15 September
Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 14-нд цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэлл нар тус тус ахалж, хоёр талаас нийт 20 гаруй байгууллагын 40 орчим …
-
15 September
ХЭҮК: Хүний эрхийн зарим зөрчлийг 7 хоногийн дотор арилгах үүрэг өгөв
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 20-ныг хүртэлх хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна. Албан томилолтын хүрээнд дээрх аймгуудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцохоос гадна төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургалтыг явуулж, тухайн …
-
15 September
“Шилүүс” богино хэмжээний кино “Бусан, Лондонгийн Олон Улсын кино наадам”-д шалгарлаа
Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан тухай наймдугаар сарын 28-ны өдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл “Шилүүс” богино хэмжээний кино Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон …
-
15 September
Ц.Дэнсмаа:Иргэд соёлын биет өвүүдээ бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалах шаардлагатай байна
Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаатай ярилцлаа. -Завхан аймгийн Прокурорын байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой боллоо. Аймгийн прокурорын газрын хувьд ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн болов уу? -Тийм ээ, залуу боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг чадавхжуулах үүднээс илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн манай прокурорууд гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй …
-
15 September
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө
Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм. Тусгаарлан ажиглах үйлчилгээтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсон, шийдвэрлэх арга хэмжээний талаар зарим …
-
15 September
УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв
Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө. Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал …
-
15 September
УОК-ын Шуурхай штаб:Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа
ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” уулын явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 маягийн агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл