Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 10 April

    Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана

    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй …

  • 10 April

    ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

    Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг. “Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ …

  • 10 April

    Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэлх зам ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг …

  • 10 April

    Москвагаас Улаан-Үүд хотод очих иргэдийг өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхаарууллаа

    ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үүд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Улаан-Үүд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй …

  • 9 April

    Ц.Ганзориг: 82 настай иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн

    Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ирэх сард болохоор товлогдсон цэрэг татлагыг үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, тусгай горимоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцээгүй аж. Учир нь олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судалгаа, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй хэмээн …

  • 9 April

    Дональд Трамп хоёр дахь өдрөө ДЭМБ руу довтлов

    Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар манай дэлхийн 1.5 сая хүн өвчилсний бараг дөрөвний нэг нь буюу 400,000 гаруй өвчтөн АНУ-д оногдож байна. Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тахлыг газар авхуулсан буруутай гэж мэдэгдсэн юм. Тахал анх дэгдэх үед ДЭМБ коронавирус хүнээс хүнд халддаг нь батлагдаагүй гэж мэдэгдэж байсан, дараа нь тахлын …

  • 9 April

    Гандангийн дэнжийн гэр хорооллыг утаагүй, нүхэн жорлонгүй болгох бүтээн байгуулалт хийгдэж байна

    Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бохир, цэвэр …

  • 9 April

    Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нэгдсэн журмаар буулгаж байна

    Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд эрх бүхий байгууллагаас …

  • 9 April

    Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

    Зайсан толгойн зүүн талын бэлийг ухаж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан.  Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс бүх бичиг баримтыг бүрдүүлсэн зөвшөөрөлтэй захиалагч компанийн хүсэлтийн дагуу  барилгын суурийг тавихаар бэлтгэж байгаа талаар хэлж байв. Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан …

  • 9 April

    Ч.Содномцэрэн: Дэлхийн зарим оронд сонгуулийг хойшлуулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа. Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов. Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга …

  • 9 April

    Г.Занданшатар: Капитал банкнаас хоёр сувилал хураан авсан

    Татан буугдсан Капитал банкнаас хоёр сувилалыг хураан авч өр барагдуулахаар болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдээллээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус банканд 240 тэрбум төгрөг байршуулсан бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа үргэлжилж буй. Өнгөрсөн долоо хоногт Капитал банкан дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр барагдуулах дарааллыг урагшуулахаар шийдвэрлээд байгаа юм. Эх сурвалж: gogo.mn …

  • 9 April

    Нэгдүгээр эмнэлэгт бамбай булчирхайн дурангийн мэс заслыг анх удаа хийлээ

    Бамбай булчирхайн дурангийн мэс засал УНТЭ-т анх удаа: УНТЭ-ийн мэс заслын эмч: С.Отгонбаяр(ахлагчтай), М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.ХишигсүрэнМэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан амжилттай хийлээ. Үйлчлүүлэгч 37/эмэгтэйд хүзүүнд үүсгэвэр гэнэт …

  • 9 April

    Орлого нь 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад 200,000 төгрөг олгоно

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар …

  • 9 April

    Филиппинд хэрэглэгчийн өмнөөс дэлгүүр хэсэх үйлчилгээ нэвтэрчээ

    Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна.  Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн “Пабили” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх …

  • 9 April

    Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО

    Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид: 1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр …