Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагууд өчигдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө. Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов. Нүүрс тээврийн жолооч …
Мэдээ мэдээлэл
August, 2020
-
29 August
Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө …
-
29 August
СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их …
-
29 August
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.28) нэгдсэн хуралдаан 14 цаг 26 минутад эхэлсэн . Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө эв санал нэгдэн ажиллах эрхэм зорилгын дор гишүүд санал нэгдэн, Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулсныг мэдэгдэв. Тус лобби бүлгийн гишүүд Монгол Улсын …
-
28 August
СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн …
-
28 August
“Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй …
-
28 August
Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) мэдээлэл хийлээ. Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай …
-
28 August
Сайд Б.Мөнхбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ноён Кобаяши Хироюкид хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлтийг цогцоор нь хийх ажилд Японы туршлагыг ашиглах хүсэлтэй байна гэж сайд Б.Мөнхбаатар онцоллоо. …
-
28 August
Бэлчээрийн даацын маргааныг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэв
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд оролцож …
-
28 August
БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар БНСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд барилга, хот байгуулалтын салбарын төдийгүй хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөжиж байгаа талаар тэмдэглэн хэллээ. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Солонгосын талаас КОЙКА-ийн шугамаар 2013 онд …
-
28 August
Улсын Филармонийн хуучин барилгыг зэсээр урлажээ
Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайханы санаачлагаар Блю Скай зочид буудлын зүүн талын газрыг тохижуулж байгаа билээ. Тус газарт Монгол Улсын Филармони 1972 онд байгуулагдаж байсан ба дараа нь ахмадын холбоо байрлаж байсан түүхтэй. Улсын Филармонийн удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл тус газрын тохижилттой танилцаж Улсын Филармонийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Тус арга хэмжээнд Улсын Филармонийн дарга …
-
28 August
Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа …
-
28 August
Ч.Содномцэрэн СЕХ-ны даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулж, хэлэлцэх асуудлаа баталлаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг дэмжив Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан даргалагчийн …
-
28 August
Швейцарт Covid19-ийн дэгдэлтийн тоо тогтмол өссөөр байна
Швейцарь, Ямайка, Чех улсууд Их Британийн хорио цээрийн жагсаалтад орсон хамгийн сүүлийн улсууд юм. Бямба гарагийн өглөөний 04:00 цагаас хойш эдгээр улсаас ирсэн иргэдийг бие даан 14 хоногийн турш тусгаарлахыг шаардаж байна. Швейцарийн засгийн газрын мэдээлж байгаагаар сүүлийн долоо хоногт халдварын дэгдэлтийн тоо “тогтмол өссөн” гэжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт 100,000 хүнд халдвар илэрсэнээр дэгдэлтийн тоон үзүүлэлт 18.5-оос 22 хувь болж өссөн аж.
-
28 August
Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд Дэлхийн банктай хамтарна
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БАОЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Суурин төлөөлөгч Андрей Михнев МУ-ын Засгийн газрын түвшинд болон БОАЖ-ын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрт Дэлхийн банкны зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл