Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 26 March

    Б.Янжмаа: Дэлхий дээр нийт суралцагсдын 87 хувь нь сургууль завсардаад байна

    Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр Covid19-ийн халдварын нөхцөл байдлын үед дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээллээ. ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг …

  • 26 March

    Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр …

  • 26 March

    Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанбаатар дахь Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дарга Грэйс Ло, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чен Чин Яан нартай уулзжээ. Уулзалтаар тус төлөөлөгчийн газраас Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, МҮХАҮТ-тай хамтран Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ. Танхимын зүгээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Тайваниас хөрөнгө оруулалт болон …

  • 26 March

    Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

    Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ. Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго төрсөн байна.  …

  • 26 March

    “Токио-2020” олимпийн наадам хойшлогдлоо

    Энэ сарын 24-ны өдөр Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар цахимаар холбогдож, “Токио-2020” Олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүргэсэн “ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан байна. Зуны XXXII Олимпийн наадам 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон …

  • 26 March

    Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

    Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ. Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон …

  • 26 March

    НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгоно

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсныг Татварын Ерөнхий Газраас мэдээлээд байгаа. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм. Буцаан олголттой …

  • 26 March

    Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа

    Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.   Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар  иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын …

  • 26 March

    М.Алтангэрэл: Хүүхэддээ хүчирхийллийг биш хайрыг өвлүүлье

    Монгол Улсад гарч буй гэмт хэргийн тоо багасаж буй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа. Тиймээс ЦЕГ-аас үүнийг бууруулах зорилгоор “Хайр өвтгөдөггүй” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол гэртээ архинаас болж гардаг учир тус газрын Хэрэг бүртгэх албанаас дээрх аяны хүрээнд “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, …

  • 26 March

    Цай Вэньруй: Эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотоодоос тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын …

  • 26 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, …

  • 25 March

    Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав

    Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск, гар ариутгагч хандивлалаа. Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан …

  • 25 March

    Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ

    Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй  хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар  2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад …

  • 25 March

    ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж …

  • 25 March

    COVID-19 –аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна

    Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.   Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол …