Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 14 October

    Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, шинэ хотын ТЭЗҮ-ийг боловсруулна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр: -Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх; -Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох; -Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах; -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх; -Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх …

  • 14 October

    Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

     УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай …

  • 14 October

    Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.  Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж …

  • 14 October

    Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.  БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн …

  • 14 October

    Д.Нямхүү: Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.Тэрбээр, Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ. 9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. …

  • 14 October

    Вакцин цар тахлыг зогсоож чадахгүй

    Цар тахлыг арилгах цорын ганц шийдэл нь вакцин гэдэгт дэлхий нийт санал нэгдэж, “COVID-19”-ийн эсрэг вакцин боловсруулах улс орнуудын өрсөлдөөн улам бүр эрчимжиж байна. Зарим эрдэм шинжилгээний байгууллага, үндэстэн дамнасан эм зүй, био компаниуд гуравдугаар шатны клиник туршилтаа эхлүүлээд байгаа юм. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр, АНУ-ын Пфайзер, “AstraZeneca” болон Их Британийн Оксфордын их сургууль, Герман дахь “Biologics”, “Sinovac Biotech”, Хятадын …

  • 14 October

    Фейсбүүк вакцинаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхгүй

    Фейсбүүк олон нийтийн сүлжээ урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхийг хориглосон байна. Энэ талаар 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн сайт дээр мэдээлжээ.  Түүнчлэн, Фейсбүүк сүлжээ тарилгын сэдвээр нэмэлт контент бүхий вакцинжуулалтын талаарх мэдээллийн кампанит ажил явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ COVID-19 вирусээс сэргийлэх болон бусад төрлийн вакцинуудтай холбоотой улс орнуудын хууль тогтоомжийг шүүмжилсэн постуудыг блоклох аж. …

  • 14 October

    П.Дэлгэрнаран: Гар тооллогыг 50 хувьд явуулна

    Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. …

  • 14 October

    С.Чулуун: Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ

    Соёл урлагийн байгууллагынхантай хийсэн уулзалтын үеэр тэрбээр “Монголчуудын оюун санаа үнэт зүйл, монгол хүнийг тодорхойлох салбарыг та бид авч явна. Хамтдаа нэг хүн шиг хувийн сонирхол, жижиг эрх ашгаа гээж хүн болгон хичээж ажиллах чухал цаг үе юм. Соёлын яам бол соёл, урлагийн салбарын боол болон эзэн нь байх болно. Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ. Хамгийн хурдан босож …

  • 14 October

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвлийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн 21 аймгийн зорилтот бүлгийг орон сууцжуулах төслийг Засгийн хуралдаанаар танилцуулж байгаа аж.

  • 14 October

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. Нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.   Тиймээс бүх …

  • 14 October

    “Бид хаягдал батарейтай хуучин машинуудыг хэдэн мянгаар нь худалдаж авч байна”

    “Хаягдал аккумуляторын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх гарц” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж “АмЧам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адьяа үг хэлэв. Тэрээр, Бид сүүлийн жилүүдэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй авто машины салбарын төлөө олон хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнд буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг цаашдаа хориглох, хэт хуучин машины татварыг нэмэх зэрэг улс төрийн зоригтой шийдвэрүүд үгүйлэгдэж байна хэмээсэн …

  • 14 October

    5g сүлжээтэй анхны iPhone-г танилцуулж байна

    2020 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө Apple компани хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан iPhone 12 утасны загварууд болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх Home Pod бүтээгдэхүүнүүдийг тус тус танилцууллаа. Apple брэндийн албан ёсны борлуулагч  Apple Store Shangri-La тус эвентийг уламжлал ёсоор Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ. Ухаалаг гэр бүлийн төхөөрөмж  Home pod mini Home pod …

  • 14 October

    Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс энэ баасан гаригийг дуустал гурван хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй, мөн үйлчлэхгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан. Захирамжид …

  • 14 October

    Криштиану Роналду коронавирусийн халдвар авч тусгаарлагджээ

    Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр тусгаарлагдаж байгаа аж. Португалийн шигшээ баг маргааш Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй болж байна. Түүнчлэн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцож чадахгүй боллоо.