Энэтхэг улсад гацсан ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрчээ. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Энэтхэгийн Гоман, Сера, Жүмэ хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн ламхай нар болон бусад хүмүүсийг Гоагаас авчирна. Уг хөлөг Вьентьянд саатсан 13 иргэнийг мөн Гоагаас 235-240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэдгээрийн …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
12 June
Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ. …
-
12 June
Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын …
-
12 June
УДБЭТ-ын 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” марк худалдаанд гарлаа
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа. Уг маркад ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ. ДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна. Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд …
-
12 June
Рэйлбус өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үйлчилнэ
Төмөр замын автобус РЭЙЛБУС өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ноос эхлэн Мягмар гарагаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд үйлчлэхээр боллоо. Мягмар гарагт техникийн үйлчилгээ хийх юм. РЭЙЛБУС АЯЛАХ ХУВААРЬ: http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/blog-listing.html
-
12 June
УОК-ын Шуурхай штабын алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, …
-
12 June
Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна
Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, …
-
12 June
Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …
-
12 June
Энэ жилийн баяр наадмын нээлтийг Б.Баатар найруулна
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болоод байна.Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Херо Б.Баатар найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ. Цар тахлын үед олон …
-
11 June
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. …
-
11 June
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ. Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …
-
11 June
Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав
Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …
-
11 June
Цэргийн төв эмнэлгийнхэн уриалга гаргалаа
Цэргийн төв эмнэлгийнхэн мөрдөст нэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад нэгэн уриалга гаргажээ. Уриалгад “ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэхүү өдрийг Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгээс бусдын амь насыг аврахын төлөөх сайн дурын авлагагүй цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун …
-
11 June
Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн …
-
11 June
УИД-т гарсан галын улмаас шаардлага хангахгүй болсон 13 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ
Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдээд …