Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 8 September

    Улс орнуудын Засгийн Газруудад иргэдтэйгээ ойлголцохыг ДЭМБ уриаллаа

    Сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудад коронавирусийн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл гарах болсон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хүмүүсийн юу хүсэж, юу ярьж байгааг сонсох нь засгийн газрын үүрэг боловч нөгөө талаас коронавирусийн хор хөнөөлийг тэмцэгчид ойлгох ёстойг сануулсан байна. “Вирус …

  • 8 September

    Венесуэлийн Засгийн газар Оросын вакцины туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлснээ зарлажээ

    ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм. Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. …

  • 8 September

    Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний командлагч авлигын хэрэгт сэжиглэгдэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ

    Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тус улсын хаан Сальман Бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ. Дэслэгч генерал Фахд Бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз Бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт …

  • 8 September

    Бүгд найрамдах Хятад Ард улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна

    БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн торгуулийн хэмжээнээс их байна. Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрд торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна. …

  • 8 September

    ТАНИЛЦ: Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-ийн сонгуульд оролцох нэр дэвшигчид

    Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-ийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ зарлалаа.  БАЯНГОЛ ДҮҮРЭГ  Ж.Золжаргал (Инженер)Д.Биндэръяа (Эдийн засагч, инженер)Д.Түмэн-Өлзий (Инженер, нийтлэлч)Д.Үүрцайх (Хуульч) БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ   Г.Хаш-Эрдэнэ (Эдийн засагч)Л.Амарсайхан (Мэдээллийн технологийн инженер)Д.Гантулга П.НаранбаярГ.Уянга (Хуульч)Б.Амараа (Авто замын инженер)М.Жаргалант (Жүжигчин, сэтгэл судлаач)Я.Батзаяа (Эдийн засагч)М.Алзахгүй (Эдийн засагч) СҮХБААТАР ДҮҮРЭГ  Ж.ОтгонбаярХ.Жамсран (Нягтлан бодогч)М.Энхбаатар (Инженер)Б.Мөнхсоёл (Эдийн засагч)Д.Энх-Эрдэнэ (Усан хангамжийн инженер)Ж.Ганболд (Хуульч) ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ  Б.Найдалаа (Эдийн засагч, магистр)П.БолдгэрэлБ.Мөнхболд (Экологич) ХАН-УУЛ ДҮҮРЭГ   Н.Отгонбаяр (Инженер)Д.Ган-Эрдэнэ (Эдийн засагч) Н.Лхагвасүрэн …

  • 8 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас  20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 7 September

    Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

    Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн …

  • 7 September

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар “Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан БХБ-н сайд Б.Мөнхбаатар, …

  • 7 September

    Налайх дүүрэг “Нэг албан хаагч-нэг тоглоом” аян өрнүүлж, шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүдийг тоглоомтой болголоо

    Энэ хичээлийн жилд Налайх дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байгаатай холбогдуулан дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс болон хороодын ажлын албанаас “Нэг албан хаагч-нэг тоглоом” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд цугларсан тоглоомыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар цэцэрлэгийн удирдлага, багш нарт гардуулан өглөө. Шинээр ашиглалтад …

  • 7 September

    “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор М.Эрдэнэ хүртлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж Монгол Улсын Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилээ цахим мэндчилгээгээр нээж байгаа билээ. МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” …

  • 7 September

    А.Лхагвасүрэн: Жет Литэй хамт нэг кинонд ажиллана гэдэг бол миний хувьд хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл минь байлаа

    “Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино наймдугаар сарын 21-нд цахим платформ ашиглан нээлтээ хийсэн билээ. Тэгвэл “Мулан ” киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 4-ны өдөр “Prime Cineplex” кино театр боллоо. “Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд “MONGOL STUNT …

  • 7 September

    Танилц: МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид

    Нийслэлийн МАН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ өчигдөр тодруулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.09.7/ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар МАН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийг зарлалаа. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV хуралдаанаа хуулийн хугацаандаа хийж амжин өчигдөр …

  • 7 September

    ОБЕГ: Хяналт шалгалтаар 841 зөрчил, дутагдлыг илрүүлэв

    Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.   Хяналт шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 216 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 105, …

  • 7 September

    Гол, мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.   Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд …