Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 17 August

    Мадридад амны хаалт зүүхийг эсэргүүцсэн цугларалт болжээ

    Ням гаригт Испанийн нийслэл Мадрид хотод хэдэн зуун жагсагчид цугларч, амны хаалт заавал хэрэглэх тухай журмыг болон болон коронавирусын тархалтыг таслан зогсоохтой холбоотой зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Энэ жагсаал нь тус улсын Засгийн газраас гаргасан олон нийтийн дунд тамхи татахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтыг тогтоосноос хоёр хоногийн дараа болсон жагсаал юм. 6 дугаар сарын сүүлчээр тус …

  • 17 August

    Сөүл хотод шашны цугларалт болсоор байна

    Өмнөд Солонгосын эрх баригчид Саран Жил сүмийн удирдагчийг коронавирусын халдварын хорио цээрийн дэглэмийг үл тоомсорлож, тэр дундаа бямба гаригт цугларалт хийхийг зөвшөөрөөгүй байхад засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулсан гэж буруутгаж байна.  Ням гаригт орон даяар олон нийтийн хязгаарлалтын дүрмийг чангатгасан. Энэхүү үйл явдлыг 2 дугаар сард Дегу хотод болсон шашны цугларалтаас үүдэлтэй хамгийн том дэгдэлттэй холбон тэмдэглэжээ. Мөн Сөүлээс …

  • 17 August

    Ж.Гантулга:Нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн …

  • 17 August

    Нэг сарын хугацаанд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын Засгийн …

  • 17 August

    МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардан авлаа

    Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-ны өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Хурлын үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл өнөөдөр /08.17/ Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд тамга гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, …

  • 17 August

    Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” хоёрдугаар одон хүртжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээж “Эхийн алдар” одон хүртсэн бөгөөд “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээж тус тус хүртсэн билээ. Тэгвэл энэ үеэр МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, Соёлын тэргүүний …

  • 17 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад амжилт хүслээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Бямба гаригт /2020.08.15/ Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үед олимп наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай.  Баг тамирчдад дэлхийн оюуны олимпид эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг  хүссэн юм.  Дэлхийн Шатрын Олимпиад нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг …

  • 17 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

    Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, …

  • 17 August

    Г.Занданшатар: Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе

    Улсын Их хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ . Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их хурлын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган …

  • 17 August

    Соёлын сайд С.Чулуун музей, галерейн ажилчидтай уулзаж, хүүхдэд чиглэсэн бодлогод анхаарч ажиллахыг зөвлөлөө

    Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар …

  • 17 August

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол батлагдсан /“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай”/-ы дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц байдал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд танилцлаа. …

  • 17 August

    НӨАТ: Нэг сая төгрөгийн 281 азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  08 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт  хамрагдсанаас:  5 сая төгрөгийн 1 3 сая төгрөгийн 24 1 сая  төгрөгийн 281 100 мянган төгрөгийн 2714 30 мянган төгрөгийн  …

  • 17 August

    Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээллээ. Тухайн тохиолдол нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авжээ. Үүний улмаас Ховд аймгийн зарим сумдын нутагт хэсэгчилсэн болон бүрэн …

  • 15 August

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль, тогтоолын төслүүд өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.   Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын …

  • 15 August

    Баруун-Урт-Дарьганга чиглэлд 60 километр авто зам барина

    Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа. Тухайлбал, Баруун-Урт-Дарьганга /60-ын овоо хүртэлх/ чиглэлийн 60 км авто зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумдыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд …