Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 11 March

    Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

    Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны ургацаас гурил үйлдвэрлэлд  247.8 мянган тонн хүнсний улаанбуудай  нийлүүлсэн 12 аймгийн 802 аж ахуйн нэгж, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн  757 аж ахуйн нэгж, иргэний 223.0 мянган тонн хүнсний улаан буудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа юм. Өмнөх жилүүдэд тариаланчдад мөнгөн …

  • 11 March

    Засгийн газар хуралдаж байна

    Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан, үргэлжлүүлэн Улсын Онцгой комиссын 11 дэх удаагийн хуралдсан. Өнөөдөр мөн Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Удлаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, …

  • 11 March

    УОК-т “Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-аас 10 сая төгрөгийн хандивлалаа

    “Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-ын төлөөлөл өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай …

  • 11 March

    Банкууд цагийн хуваарьтаа өөрчлөлт орууллаа

    Гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан банкууд цагийн хуваарьтаа дараах өөрчлөлтийг оруулжээ.  http://credit-n.ru/electronica.html

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 10 March

    Ч.Улаан: Хүнсний зах, дэлгүүрүүд хаагдахгүй

    Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хүнсний хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.  Тэрбээр “Бий болсон нөхцөл байдалд балмагдах нь эрсдэлтэй. Ялангуяа хүнсний асуудалд туйлын шуурхай бөгөөд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Өнөөдөр хүнсний зах, сүлжээ хаагдахгүй. Тэр битгий хэл орон нутаг болон импортоор орж ирэх хүнсний асуудалд ямар ч хориг байхгүй. Графикийн дагуу хийгддэг, хүнсний хангамж хэвийн үргэлжилнэ.  …

  • 10 March

    Хүнс, ахуйн барааны худалдаа, халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудыг түр зогсоолоо

    Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Үүнд: -Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр -Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн …

  • 10 March

    Гуравдугаар сарын 16 хүртэл бүх шүүх хурлыг цуцаллаа

    Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион …

  • 10 March

    Шүүх хуралдааны танхимд коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020.03.10-ны өдөр хүсэлт хүргүүлэв. Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүслээ. Түүнчлэн ариутгал, …

  • 10 March

    Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга гаргалаа

    Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье. Хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх эрхтэйн нэгэн адил эрүүл …

  • 10 March

    П.Цагаанхүү:Халдвар авсан иргэн Ариг, Веранда ресторанаар үйлчлүүлсэн байна

    Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна. Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, Веранда гэх …

  • 10 March

    Филипп Мэрлин:Монголд тусгаарлагдсан халдвартай иргэний аюулгүй байдалд санаа зовж байна

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга …

  • 10 March

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө

    Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө. Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай …

  • 10 March

    Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийн төв дүүргийн онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивлалаа

    Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн  коронавирусын халдвар болон томуу томуу туст өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олон дүүргийн нутаг дэвсгэрт дэх эрсдэлтэй бүсэд ажиллаж буй дүүргийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалтыг оёж,  Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхланд хүлээлгэн өглөө.  Дүүргийн Онцгой комиссын дарга …

  • 10 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …