Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 24 July

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Майкл Клечески Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газрын үйл ажиллагааны …

  • 24 July

    БНХАУ-ын ЭСЯ-ыг тагнуулын ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэж байна

    АНУ-ын эрх баригчид Техас муж улсын Хьюстон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Хятадын эрх баригчдын ашиг тусын тулд Америкийн оюуны өмчийг хулгайлахтай холбогдох хэрэгт сэжиглэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ. “Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам хамтран ажиллаж, бид Хьюстоныг Хятадын Коммунист намын Америкийн судалгаа шинжилгээний материалыг хулгайлах гол газар гэдгийг …

  • 24 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагдаагийн албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа. ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан …

  • 24 July

    Нийслэлийн аврах 105 дугаар анги шинэ багаж хэрэгсэлтэй боллоо

    НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ  багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө. Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос …

  • 24 July

    А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

    Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна. ​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын …

  • 24 July

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд …

  • 24 July

    Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн …

  • 23 July

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Ажлын туршлага: 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,2013 онд Дэлхийн банкны төслийн …

  • 23 July

    Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Шүүхээс энэхүү хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компаний үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр болсон байдаг.  Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн тэднийг …

  • 23 July

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

    УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг …

  • 23 July

    Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашнаас бүртгэж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна. Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний …

  • 23 July

    Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээ гарчээ. Тодруулбал Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баянхонгор, Баян-Өндөр, Заг, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төвийн Бүрэн, Аргалант, Дундговийн Дэлгэрхангай, …

  • 23 July

    Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

      Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн  арав дах шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж байна.   Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм. Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст …

  • 23 July

    10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен нарын Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга  О.Бавуудорж нар байлцлаа. Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен Монгол улсад сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар …