Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкевичийг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон чиглэлд хамтарч ажилладаг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхий нийтэд дэгдээд буй ковид-19 цар тахалд хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээний талаар онцлон ярилцлаа. Сайд А.Ариунзаяа НҮБ-ын ХХ-тэй хамтран Тогтвортой …
Мэдээ мэдээлэл
July, 2020
-
22 July
Тайланд улс онц байдлын хугацаагаа сунгаж байгаагаа зарлав
Тайланд Улс онц байдал тогтоосон хугацаагаа 08 дугаар сарын эцэс хүртэл сунгаж байна гэдгээ мэдэгдэв. Тус улсад коронавирусын халдвар гарсантай холбогдуулан онц байдал зарласан. Ерөнхий сайдын уг зарлигаар гэрээсээ гарах, олон нийтийн цугларалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон байна. Тайландад сүүлийн хоёр сарын хугацаанд халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Тайландад харьцангуй цөөн тохиолдол …
-
22 July
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч: mle.mn вэб …
-
22 July
ГХ-ны сайд Н.Энхтайван Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав. Элчин сайд Абдулла Аль-Тинижи Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж АНЭУ-ын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль-Нахъянаас ирүүлсэн захидлыг гардуулан өгөв. Сайд …
-
22 July
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Эрчим хүчний сайдын тушаалаар Нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, 2020-2021 оны өвлийн улиралд хэрэглэгчдийг түлшээр хангах, нөөцийг бүрдүүлэх, ”Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн засварын ажлын явц, гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 20-ны …
-
22 July
З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зэрэг байгууллагад ажиллан, санал солилцож, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн энэ онд газар тариалан …
-
22 July
Сэрэмжлүүлэг:Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим …
-
22 July
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав Засгийн газрын хуралдаанаас: – Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх – Мал, …
-
22 July
ХӨСҮТ: 461 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. БНСУ эмчлэгдээд гарсан …
-
22 July
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад “Тус сумын Урт багийн иргэдэд газар …
-
22 July
Э.Оюунболдын Улсын аварга цолыг хураах шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах …
-
22 July
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, …
-
22 July
Японоос 260 иргэн эх орондоо ирлээ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
22 July
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өчигдөр /2020.07.21/ Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон төвийн албан хаагчид биечлэн, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид онлайнаар оролцсон юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Гадаадын иргэн, …
-
21 July
ГХ-ны сайд Н.Энхтайван Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг 7 дугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл