Улс төр

December, 2021

  • 16 December

    Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсад арав гаруй жил батлагдаж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн /2021.12.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ. “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, …

  • 16 December

    Энэтхэгийн ерөнхийлөгч монгол залуусыг тэтгэлгээр суралцуулах, коксжих нүүрс импортлоход хамтран ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрaмдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Н.Ковинд-д уламжилж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт …

  • 16 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний …

  • 15 December

    Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Италийн Ерөнхийлөгч С.Маттарелла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Итали Улстай найрсаг …

  • 15 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 …

  • 15 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа …

  • 13 December

    Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы Эмэгтэй парламентчдын хуралд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцлоо

    Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 29 дүгээр уулзалт өнөөдөр /2021.12.13/ эмэгтэй парламентчдын хурлаар эхэллээ. Эмэгтэй парламентчдын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо. Ковид-19 цар тахлын дараах хямралын эсрэг жендэрийн мэдрэмжтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх замаар хүйсийн тэгш байдлыг хангах нь зэрэг сэдвээр эмэгтэй парламентчид илтгэл тавьж, хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уг хуралд хэлсэн үгэндээ 3 зүйлийг онцлон …

  • 13 December

    Элчин сайд Т.Жанабазар Норвегийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас  Норвегийн  Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Норвегийн Цог Жавхлант Хаан Тавдугаар Харалдад 2021 оны 12 дугаар сарын 2-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ёслолын   дараа   болсон   уулзалтын   үеэр   Элчин   сайд Т.Жанабазар   Монгол   Улсын   Ерөнхийлөгч   У.Хүрэлсүхийн   мэндчилгээг  Тавдугаар Харалдад уламжилж, Монгол-Норвегийн уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй …

  • 10 December

    Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн …

  • 10 December

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар: Иргэний болон улс төрийн эрх;Эдийн засаг, нийгмийн эрх;Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх …

  • 9 December

    МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарыг томилов

    Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, намын үзэл баримтлалаа албан ёсоор “Социал Демократ” гэдгээ тунхагласан билээ. Мөн намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намаасаа түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байгаа. Хоёр өдөр хуралдсан намын 30 дахь Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн бөгөөд Анхдугаар Бага хурал өчигдөр хуралдлаа. Бага хурлын Анхдугаар …

  • 8 December

    Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

    Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж …

  • 8 December

    МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдов

    МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна. МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу 30 дахь Их хурлаар сонгогдсон МАН-ын дарга …

  • 8 December

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг сонголоо

    МАН-ын 30 дахь Их хурлын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Анхдугаар Бага хуралдааныг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргалж байгаа бөгөөд хуралдаанаар намын удирдлагын бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргалаа. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “МАН-ын шинэчлэлийн олон …

  • 7 December

    Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийлээ

    МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны үйл явц болон үр дүнгийн талаар хурал даргалагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хурлын нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар есийг нь хэлэлцээд байгааг 30 дахь Их хурлын даргалагч Д.Тогтохсүрэн мэдээллээ. МАН-ын даргаар өчигдөр …