Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улс төрч оны залуу”, “Шилдэг бизнесмен оны залуу”, “Шилдэг нийгмийн …
Улс төр
December, 2020
-
22 December
Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …
-
22 December
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бүх талын боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг солонгосын талаас хүсэв
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай 12 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Цахим уулзалтын үеэр талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлд харилцан дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцав. Сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй …
-
21 December
Н.Ганибал:Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ
Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна. Хэт их ачааллаас хамааран, ТЭЦ-IV-ийн нэг эх үүсвэрт гэмтэл гарлаа гэхэд 15 аймаг цахилгаангүй болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цахилгааны эх үүсвэрээ …
-
18 December
С.Амарсайхан: Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хуулиар хамгаалах ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хүний эрхийг хамгаална гэдэг хэн нэгний эрхийг хамгаалахаас илүүтэй нийтийн эрх ашгийг хамгаалахад нэн чухал асуудал учир хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хэрэгтэй, энэ асуудлыг хэлэлцэж, буруу, зөвийг нь хэлэлцээд явах ёстой гэж бодож байна. Яагаад …
-
18 December
Бүгд Найрамдах Польш Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээх шийдвэр гаргалаа
Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам …
-
18 December
Ардчилсан намын X их хурал эхэллээ
Ардчилсан намын X их хурал өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх …
-
17 December
Улсын дээд шүүхийн шүүгч Г. Цагаанцоож, Д. Цолмон нарын бүрэн эрхийг сэргээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Цэндийн Цогтыг …
-
17 December
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.12.17/ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай …
-
16 December
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын …
-
16 December
Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох ёстой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Б.Пүрэвдорж энэ хугацааг таван жил болгон бууруулахаар төсөл санаачилжээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тэрээр өмнө нь Малчид, хувиараа …
-
14 December
Х.Баттулга:Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГАД: “Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж …
-
14 December
Б.Пүрэвдорж: Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, монголын төмөр замын байгууллага өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 …
-
14 December
В.Оюу: Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авсан
“Экспорт Монгол 2020” олон улсын цахим чуулга уулзалт болох гэж буй талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцсаныг хүргэж байна. -Экспорт Монгол 2020 арга хэмжээний талаар товч мэдээлэл өгнө үү? -Энэ чуулга уулзалт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 баримт бичиг, мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа болж буйгаараа …
-
13 December
УИХ-ын гишүүн С.Амарсайхан иргэд, олон нийтэд хандан уриалга гаргалаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаараа Цар тахлын хөл хорио тогтоосон хүнд нөхцлийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан төрөөс 7 сарын хугацаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлсэн. Энэ хүрээнд: Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл