Улс төр

June, 2020

  • 25 June

    УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авлаа

    УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр 07.27 цагт гарч дууслаа. Урьдчилсан дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авахаар байна. Мөн “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 1, бие даан нэр дэвшигч 1 сонгогдсон гэсэн урьдчилсан дүн гарлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон …

  • 25 June

    Д.Амарбаясгалан: Сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байна

    Монгол ардын намаас УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж 00:30 цагт мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байгааг хэлэв. Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул маргааш СЕХ-ны албан мэдээллийн дараа дахин мэдээлэл өгнө гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

  • 24 June

    Х.Баттулга: Залуучууд аа та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн …

  • 24 June

    УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ”Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй …

  • 24 June

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө

    Монгол Улсын УИХ-ын  2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд  гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа  хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй …

  • 24 June

    У.Хүрэлсүх:Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж  саналаа өглөө. Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш …

  • 23 June

    Үндэсний геологийн албыг байгуулав

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс …

  • 20 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга В.В.Путинтай утсаар холбогдож, ялалтын 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Парадад оролцох Монголын бие …

  • 17 June

    Япон Улсын Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ

    Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх “Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг”-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар гарын …

  • 12 June

    Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

    Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг …

  • 10 June

    В.В.Путин “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г төрийн думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулахаар болов

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын …

  • 2 June

    УИХ-ын 2020 сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөнө

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан.  Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс …

  • 2 June

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

    СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын …

May, 2020

  • 30 May

    Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлөө хангажээ

    Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 29-нд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, үлдсэн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн бөгөөд сүүлийн шатны үнэлгээг газар …

  • 29 May

    Сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ

     Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ. УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллагаас уг журмыг СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлэхээр ажиллаж байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэв. Уг журамд нам эвсэл, нэр дэвшичгийн үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал,  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар …