Улс төр

June, 2020

  • 30 June

    Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь сонгуулийн үр дүнд дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ. Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.Мөн УИХ-ын даргыг томилно. АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: УИХ-ын тухай хууль: 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн …

  • 30 June

    Шинэ нөхцөл байдалд зохицуулан харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга илэрхийлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.06.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүйг  хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж, Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсонд Элчин сайд Чай Вэнрүй баяр хүргэв. Ноён Элчин сайдтай дахин уулзаж буйдаа нэн их баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга …

  • 30 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурал (УИХ)-ын  2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулна …

  • 29 June

    УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа

    Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Уг үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий …

  • 29 June

    Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион …

  • 29 June

    Н.Учрал: Монголын ард түмний итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ үеэр  Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа аван УИХ-ын гишүүн болж буй Ням-Осорын Учралын байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Н.Учрал“Монгол Ардын Намд Монголын Ард түмэн итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь …

  • 29 June

    Г.Дамдинням: Хамгийн түрүүнд Дарханы замын засварыг дуусгана

    Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө.  Энэ үеэр Дархан-Уул аймгийн  19 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, ард түмний итгэлийг аван УИХ-ын гишүүн болж буй Гонгорын Дамдиннямаас байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил хамгийн түрүүнд …

  • 29 June

    УИХ-д шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргасан билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт …

  • 27 June

    С.Эрдэнэболд: Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ, тоонууд мөргөж байна

    УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р …

  • 26 June

    2019 онд батлагдсан хуулиудын эх дээр Төрийн тамга дарлаа

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр /2020.06.25/ 2019 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад …

  • 26 June

    Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21969 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.    Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, …

  • 26 June

    УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.  Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа …

  • 25 June

    Ж.Батзандан: Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул намын даргын суудлаа өгч байна

    Шинэ эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул тус эвслийн дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.   ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Миний бие БЗД-ийн 23-р тойрогт нэр дэвшсэн надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, …

  • 25 June

    УИХ-ын 2020 оны сонгуулиар төр түшилцэх болсон эмч нар

    УИХ-ын найм дахь парламентын гишүүдийн 37 нь улиран сонгогдсон бол үлдсэн 39 нь төр түшилцэх шинэ гишүүд байна. Энэ удаагийн сонгуульд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс сонгогдож байгаа бөгөөд тэдний дунд эмч мэргэжилтэй хоёр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Тэдний талаар танд дэлгэрэнгүй танилцуулъя. ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин 41004 саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд …

  • 25 June

    Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

    УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон …