Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор …
Улс төр
May, 2020
-
28 May
Дипломат, албан паспортыг томилолтын хугацаанд түр олгож байхаар болов
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, ГХЯ-нд хүргүүлэх …
-
27 May
Сонгуулийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн зардалд 2 тэрбум 400 сая төгрөг зарцуулахыг сангийн сайдад зөвшөөрөв
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав. Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол …
-
27 May
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа …
-
26 May
Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. …
-
25 May
Д.Лүндээжанцан : Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Улсын Их …
-
22 May
Японы Засгийн газраас манай улсад санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярив. Талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд …
-
21 May
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны …
-
21 May
АТГ-т 647 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар …
-
20 May
Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага …
-
18 May
Д.Эрдэнэбат: Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан
2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарласантай холбогдуулан Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ өнөөдөр /2020.05.18/ танилцууллаа. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан. Нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан ардчилал, ардчилсан парламентыг үгүй болгох вий гэсэн болгоомжлол байсан …
-
18 May
Ж. Батзандан: МАНАН бүлэглэлийн гар хөлүүд зүсээ хувирган нэр дэвшлээ
“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан“ШИНЭ эвсэл ээлжит хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулган завсарласан байгаа тул иргэдээ доорх дөрвөн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсье. Нэгдүгээрт, УИХ-ын Цэцийн дээд суудлын хуралдаан удахгүй болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг дээрэмдэж, хулгайлж авсан бүлэглэл ҮХЦ-д нөлөөлөх гэж оролдож байна. “Эрдэнэт үйлдвэр”-д онц дэглэм …
-
18 May
Нэр дэвшигчид энэ сарын 19-нд багтан хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хандан дараах мэдээллийг гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм. Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим …
-
18 May
“Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчдийн нэрстэй танилцана уу
Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын нэгдэл болох “Та бидний эвсэл” хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийгээ өчигдөр тодруулаад байна. Нэр дэвшигчдийн нэрстэй танилцана уу: http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/zaymi-listing.html
-
18 May
“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрстэй танилцана уу
“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өчигдөр нэр дэвшигчдээ танилцууллаа. Тус эвсэлд “Шинэ нам”, “Бүгд найрамдах нам”, “Үнэн ба зөв нам”, “Монгол Үндэсний Ардчилсан нам” нэгдсэн бөгөөд ийнхүү хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийгээ тодруулаад байна. Нэр дэвшигчдийн нэрстэй танилцана уу: ТойрогМандатНэр дэвшигчидАрхангай3Д.Ариунжаргал, Дансранбавуу, Ц.БаярхүүБаян-Өлгий3Х.Ганибат, М.Төлеген, П.НямхүүБаянхонгор3М.Цэнджав, Ганзориг, О.БатсүхБулган1МэндээГовь-Алтай2Эрдэнэтуяа, ЧулуунжавДундговь, Говьсүмбэр:2О.Ганбат. О.ЭрдэнэтөгсДорноговь2Ц.Гантулга, Д.ЭрдэнэбатДорнод 2Х.Одмандах, ОтгонбаатарЗавхан2Ш.Сайхансамбуу, О.ДорждавгаӨвөрхангай3А.Отгонбаатар, Батболд, ДоржӨмнөговь2Ц.Баттүвшин, Ц.БээжинСүхбаатар2А.Төмөр-Очир, Н.ЛхагвасүрэнСэлэнгэ3Баттулга, Р.ЦогТөв3А.Батсүх, Б.Цондовдорж, АлтантуяаУвс3Буянжаргал, А.Чинбат, Г.НямсүрэнХовд3Г.Билгүүн, Ч.Гантулга, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл