Улс төр

May, 2020

  • 4 May

    АН: Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөх ёстой

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай учраас байр сууриа илэрхийлж буйгаа Д.Эрдэнэбат дарга хэллээ. УИХ-ын …

  • 4 May

    Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

    УИХ-ын хаврын ээлжит чуулган үргэлжилж байгаа. Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гурван намын бүлэг хуралдаж байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. 05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:      Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” …

  • 1 May

    Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Музейн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өргөн барилаа. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан …

  • 1 May

    Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамруулна

    Монгол Улсын Их Хурлын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан өнөөдөр (2020.05.01) УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.  Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх …

  • 1 May

    МАН сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа

    СЕХ-ноос  МАН-д  ээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа.  Уг батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. Түүний хамт  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Баярбаатар нар  байлцав.    Энэ үеэр   УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн  Н.Учрал  “Шинийн наймны  билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо …

April, 2020

  • 30 April

    Ж.Батзандан: Тэтгэврийн зээлгүй ахмадуудын нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай

    УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс COVID 19-ын цар тахлын үед урьдчилан сэргийлэх болон санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хуулийн тѳслүүдэд тусгуулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж өнөөдөр /2020.04.30/Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан “УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар COVID 19 цар тахалтай тэмцэх эдийн засаг нийгмийн цогц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, …

  • 30 April

    С.Эрдэнэ: АН-ын мөрийн хөтөлбөрийн гол санаа бол “Өрхийг дэмжих өсөлтийн бодлого” юм

    Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа өнөөдөр /04.30/СЕХ-оос хүлээж авлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм. Энэ үеэр …

  • 30 April

    СЕХ-ны гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн …

  • 30 April

    БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг томилохыг дэмжлээ

    Засгийн газрын өчигдрийн /2020.04.29/ ээлжит хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж, Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжлээ. Энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр …

  • 30 April

    (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 …

  • 30 April

    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 01-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02дугаар дүгнэлт;Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт …

  • 29 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа …

  • 29 April

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ боллоо. Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томиллоо. М. Баярмагнай нь 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.  1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж …

  • 29 April

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

    Засгийн газрын элжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/боллоо. Энэхүү хуралдаанаар Дипломат албаны тухай хууулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганхуягийг эгүүлэн татаж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд хэлэлцэн …

  • 29 April

    Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав

    Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг …