Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгалаа. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг …
Улс төр
April, 2020
-
23 April
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 27 нам хандивын тайлангаа Төрийн аудитын байгууллагад ирүүлжээ
Төрийн аудитын байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор нийт 27 нам хандивын тайлан ирүүлсэн байна. Сонгуулийн жилийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хандив авсан, эсэх тухай тайлангаа сонгуульд оролцох намууд Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой байдаг. Энэ дагуу тайлангаа ирүүлсэн …
-
23 April
Чай Вэнрүй:Монгол Улс дотооддоо коронавирусын халдвар тархаагүй байгаа нь дэлхийд том амжилт
Улсын Их Хурлын дарга Я.Санжмятав өнөөдөр (2020.04.23) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Дэд дарга хуучны андтайгаа дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Монголд олон жил ажилласан, монголыг сайн мэддэг, туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ирсэнд талархаж байна” гэв. Элчин сайд Чай …
-
23 April
Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө цахимаар илгээж болно
Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах ёстой. Улсын Онцгой Комиссын дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 10 дугаар тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг …
-
23 April
Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 …
-
22 April
Таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам …
-
22 April
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд өнөөдөр /2020-04-22/ шинэ гишүүн нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчлсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнээс намын батлахаа гардан авлаа. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд нэг гишүүн нэмэгдэн орж хуулийн дагуу намын бүлэгтэй болох боломжтой боллоо. Тэрбээр намын батлахаа авах үедээ ” Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан …
-
22 April
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн барив. Санхүүжилтийн болон зээлийн …
-
22 April
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг өнөөдөр (2020.04.22) УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, …
-
22 April
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай
УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон 11.00 цагт хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй …
-
22 April
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдэгдэл хийнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гаригт МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намд элсэхээр болсон тухайгаа 12.00 цагт мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр өмнө нь мэдэгдэхдээ “МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би …
-
22 April
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох …
-
21 April
БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чан Вэньрүйг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайд ноён Элчин сайдад талархал илэрхийллээ. Тэрээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудал хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг …
-
21 April
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг …
-
21 April
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 11 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх дөрвөн асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл