Улс төр

April, 2019

  • 4 April

    Л.Оюун-Эрдэнэ: БНСУ-ын казиногийн байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг гаргуулж авсан

    Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм. Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт …

  • 3 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэв. Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой байх юм. Хөдөө, …

  • 3 April

    Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын худалдааны сайд Жун Шаньтай уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх …

  • 3 April

    У.Хүрэлсүх: Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр болно

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” …

  • 3 April

    Бүс нутгийн парламентын чуулганыг Улаанбаатарт хамтран зохион байгуулах санал дэвшүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны …

  • 2 April

    Р.Амаржаргал: АН-ын дотоод ардчилал муу, үүнийг нуух шаардлага байхгүй

    Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал, АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, Элчин сайд Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Элчин сайд Я.Батсуурь нар мэдээлэл хийлээ.  Р.Амаржаргал “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анхны ардчилсан цуглаан болж байсан. Тиймээс энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим …

  • 2 April

    УИХ-ын хаврын чуулган баасан гарагт эхэлнэ

    УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны өдөр буюу энэ баасан гарагаас эхлэн хуралдана. Хаврын чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гарсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм. Хуралдааны эхэнд АТГ, шүүх, прокурорын дарга нарын томилгоог хэлэлцэнэ. Мөн Нотариатын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн …

  • 1 April

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг …

March, 2019

  • 30 March

    Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжлав

    Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн …

  • 29 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын …

  • 29 March

    Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилуулах саналаа эгүүлэн татлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өчигдөр /2019.03.28/ эгүүлэн татлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, …

  • 28 March

    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас …

  • 28 March

    Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бодлогыг 25 жилээр төлөвлөж, босоо биш хэвтээ загвараар хэрэгжүүлнэ

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.  Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав …

  • 28 March

    О.Баасанхүү: Бичлэгийг олон нийтэд үзүүлэхдээ жүжигчилсэн байдлаар үзүүлэх ёстой

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг “Эрүүдэн шүүсэн” 26 минутын бичлэгийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Өчигдөр /2019.03.27/ эрүүдэн шүүсэн бичлэгийн үзсэн УИХ-ын гишүүд “үнэхээр эвгүй бичлэг байна”, “хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа”, “Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд орж шөнөжингөө дарамталсан бичлэг байна” “эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, …

  • 28 March

    Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулсан хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна

    Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал ээлжит …