Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдахтай холбоотой асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр …
Улс төр
March, 2019
-
15 March
Н.Алтанхуяг: АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ Ерөнхийлөгчид өгсөн билээ. Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. …
-
14 March
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
14 March
Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ
УИХ-ын ээлжит сонгууль ойртсоор. Сонгуулийн тойрогт бүрт нэр дэвшигчид тодорч, ил далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулаад эхэлжээ. Эндээс ирэх сонгуульд ялалт байгуулж, дараагийн дөрвөн жил төрийг удирдах үйлд бидний төлөөлөл болон ажиллах хүмүүсийн нэрс ерөнхий байдлаар тодорч эхэлсэн гэж хэлж болох юм. 2016 оны сонгуулиар иргэд сонгогчид ямар хүчтэй вэ гэдгээ харуулж, эрх баригч Ардчилсан намыг олонхоор нь өвдөг шороодуулж, сануулга …
-
14 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ
Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ өдөр (2019.03.13) тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох боломж …
-
13 March
Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм. Нийслэлийн гэр хорооллын …
-
13 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтан ажиллаж байна. Айлчлалын үеэр …
-
13 March
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр хуралдах хуваарьтай ч Ерөнхий сайд гадаадад яваа тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй юм байна. Тодруулбал, НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан …
-
12 March
Япон улсын Засгийн газраас 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно
Япон улсын Засгийн газраас Монголын байгаль орчны салбарт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Уг тусламжийн солилцох албан бичигт өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа. Монгол, Япон улс Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй …
-
12 March
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар: 1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын …
-
12 March
Ерөнхийлөгч Х.Баттулга зарим музейн байр, ашиглалтын асуудалтай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн …
-
12 March
Баянзүрх дүүргийн МАН-ын хороо Буриадын “Нэгдсэн орос” намтай хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан, дэд дарга Г.Атармаа, ХЭГ-ын дарга Б.Эрдэнэбаяр, тэргүүлэгч Р.Мөнхбат, Ц.Нацагдолгор болон НАШБ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ОХУ-ын Буриад улсын бүсийн “Нэгдсэн орос” ЕДИНАЯ РОССИЯ намтай харилцаа тогтоох зорилгоор 2016 оны 3 сарын 2-оос 6-ны хооронд ОХУ-ын Буриад улс руу ажлын айлчлал хийлээ. 2016 оны 03 сарын 03-ны өдөр Дүүргийн намын хорооны …
-
11 March
Д.Эрдэнэбат: “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсад орж ирсэн нь улс төрийн зөв шийдэл байсан
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээсээ татгалзах болсон Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр илэрхийллээ. ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон …
-
11 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцар улсад айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний …
-
7 March
З.Энхболд: Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг дэмжиж байгаа
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын ээлжит бус чуулганаар өргөн баригдсан байгаа АТГ-ын дэд даргын хугацаа дууссан. Хоёр хүний нэрийг оруулсан байгаа. Тэр хэлэлцэгдэх байх. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн хугацаа нь дууссан. Энэ мэт асуудлыг хэлэлцэхийг хүссэн бичгийг өчигдөр явуулсан. Ерөнхийлөгч ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг хүссэн. Тооны хувьд хэдэн …