Улс төр

March, 2019

  • 7 March

    Ерөнхийлөгч “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганы оролцогчдод илгээлт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, чуулганы …

  • 7 March

    Л.Оюун-Эрдэнэ: Хууль шүүхийн байгууллага шударга ёсны эсрэг ажиллаж байна

    Төрийн ордонд өнөөдөр /2019.03.07/УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зарим албан тушаалтнуудыг чөлөөлсөн.  “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал сонгуулийн өмнөхөн өрнөж эхэлсэн. Сонгуулийн дараанаас Ц.Нямдорж сайд ярьж эхэлсэн. Би ЗГХЭГ-ын дарга болоод энэ асуудал хаана гацсан, ямар хэмжээнд байгааг олон нийтэд ойлгуулахыг хичээж ажилласан. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой …

  • 7 March

    Ц.Цолмон: УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ, ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа. -УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон мэдээлэл байна. Та энэ талаар тодруулж хэлнэ үү? -Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас …

  • 7 March

    АТГ-ын даргыг чөлөөлөх санал хүргүүллээ

     Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.03.07/ хүргүүллээ. САНАЛ ХҮРГҮҮЛЭХ …

  • 6 March

    УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд болно

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10:00 цагаас нээхээр болов. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын …

  • 6 March

    АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй

      АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг намын гишүүдийг гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж, АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний …

  • 5 March

    У.Хүрэлсүх: Залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн …

  • 5 March

    О.Баасанхүү: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/  “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын  гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа. Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед …

  • 5 March

    Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь

    Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа. -Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ? -Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа …

  • 5 March

    Г.Занданшатар:Эдийн засгаа солонгоруулах шаардлага үүсээд байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.03.04/ Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр,хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг …

  • 4 March

    Нөхөн сонгуульд улс төрийн 29 нам оролцох боломжтой

    Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт  нөхөн сонгуулийг  2019 оны 6 дугаар сарын 29-нд явуулахаар  болсон . Уг сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 29 нам оролцох боломжтой байгаа аж. Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор “Ард түмний олонхийн засаглал” нам, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “Их эв” намыг бүртгэсэн тул …

  • 1 March

    НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо. Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд …

February, 2019

  • 28 February

    “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг нууцаас гаргалаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг …

  • 28 February

    Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах …

  • 27 February

    Долоон санг татан буулгана

    Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.   Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн …