Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт өчигдөр Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, …
Улс төр
February, 2019
-
26 February
Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчилдэг тогтолцоог бүрдүүлэх ажлыг УИХ-аас эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаасаа эхлүүллээ. Баянхонгор аймагт ажиллах томилолтынхоо үеэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Миний бие Монгол Улсын Их Хурлын даргын амаргүй хариуцлагатай, чухал албыг эрхлэн хашихаар сонгогдсоныхоо дараа монгол хүний ёсоор нутгийн уул усандаа сүслэн залбирч, намайг ямагт түшин тулсаар ирсэн нутгийн түмэнтэйгээ уулзан …
-
26 February
М.П.Сингх:Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв. …
-
26 February
Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг бүхэлд нь судлах ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын …
-
20 February
Т.Баасанцогт: Намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун,Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон тогтоол гаргаад билээ. Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогтоос тодрууллаа. -С.Мөнхчулуун гишүүн өөрөө ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Өмнө нь С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн хүмүүс яг үүнтэй адил намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг бас заалнаас нэр дэвшиж гарч ирсэн. Энэ хүмүүстэйгээ хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнд Та ямар …
-
20 February
ХЭДС-ийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хэтрүүлэн олгожээ
Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн байна. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих …
-
20 February
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв. Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн …
-
20 February
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирц, саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний …
-
19 February
МАН-ын дотоод хөдөлгөөн
Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг …
-
18 February
Арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн
Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж …
-
16 February
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлжээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр …
-
15 February
С.Зориг агсны хэргийн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардлаа
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, …
-
15 February
Г.Занданшатар: Ард түмэн шударга ёсыг хүсэж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.02.14) УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр 2002 онд баталсан Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн бэлтгэсэн тайлан илтгэлийг тус хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт танилцууллаа. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. -Өнөөдөр УИХ-ын стратеги төлөвлөгөөний биелэлтийн явц байдалтай танилцаж, цаашид …
-
14 February
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Израилийн Ерөнхий сайдыг Монголд айлчлахыг урьжээ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав. Монголын төлөөлөгчид Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй …
-
14 February
У.Хүрэлсүх:Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны …