УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга …
Улс төр
January, 2019
-
29 January
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 32 минутад 78.9 хувийн ирцтэй эхэлж Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 39 гишүүн гарын үсэг зурсан уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар энэ сарын 25-ны өдөр өргөн …
-
25 January
Ц.Цолмон: УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Мягмар гарагт хэлэлцэж шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. …
-
25 January
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Улсын Их …
-
25 January
УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын …
-
25 January
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлагатай …
-
24 January
У.Хүрэлсүх: Утаа бууруулах ажилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын оролцоо чухал
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ …
-
23 January
Монгол Улс Барбадос улстай дипломат харилцаа тогтоолоо
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан …
-
23 January
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ
Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх …
-
23 January
Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Асуудал шийдвэрлэсэн тухай” албан бичиг илгээв. АЛБАН БИЧИГТ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Миний бие Улсын Их Хурлын …
-
22 January
Турк улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын марк гаргана
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм. Дурсгалын маркийн агуулга, сэдвийг тодорхойлох, зохион …
-
22 January
Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээжээ. АЛБАН БИЧИГТ: Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 …
-
22 January
Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит …
-
18 January
УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа
Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа билээ. Өнөөдөр /2019.01.18/УИХ-ын тараах бичигт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үзэг зурлаа . Өнөөдрийн байдлаар Ардчилсан намаас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын …
-
18 January
УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая …