УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганд хэлсэн УИХ өөрөө тарах ёстой гэсэн санаачилгыг дэмжиж, мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Их хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа …
Улс төр
May, 2019
-
27 May
ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэллээ
Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Их Хурлын …
-
25 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөний өргөтгөл хийх хэсэгт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Төрийн тэргүүнийг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн цэргийн хүрээ угтав. Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1,100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр …
-
25 May
Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ
Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах …
-
24 May
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 71.8 хувийн саналаар хүлээж авсангүй
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд …
-
24 May
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. …
-
24 May
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргална
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-31-нд болох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллана. Энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Науру Улсын …
-
24 May
Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан байна. Ингээд тус намын Бага чуулганы нийт гишүүдийн 91.67 хувийн саналаар тус намын дарга Н.Энхбаярыг дээрх сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Н.Энхбаяртай МАХН-ын Бага чуулганы гишүүн С.Ононбаяр өрсөлдсөн ч Бага чуулганы гишүүдийн 8.33 хувийн саналыг авч ялагдсан байна. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон МАХН-ын …
-
24 May
Ж.Батзандан: Өнгөрсөн Баасан гаригт гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудал яригдаж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад хандан “ Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд …
-
24 May
УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа. “Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Тус аймгийн 44.000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, …
-
23 May
‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо
Өнөөдөр /2019.05.23/ Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор …
-
23 May
Х.Баттулга: УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм. 2018 оны …
-
23 May
О.Баасанхүү: Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч цагдаад хүлээлгэн өгсөн
Г.Батхүү агсны амь насаа алдсан үеийн талаар О.Баасанхүү гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр “Төрийн ордны нэг давхарт амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсан явдалд би гүнээ харамсаж байна. Ар гэрээс нь зөвшөөрөл авсан болохоор цагдаагийн байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд буруу ойлголтыг тарж байгаа болохоор зайлшгүй мэдээлэл …
-
23 May
Д.Эрдэнэбат: АТГ-аас яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж байгаа билээ. Түүнийг мөн яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.6.23/ мэдээлэл хийлээ. Тэрээр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна энэ сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан. Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх …
-
23 May
Ерөнхийлөгч хоригоо тайлбарлаж мэдэгдэл гаргалаа
Татварын багц хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дараах мэдэгдлийг гаргаж байна. МЭДЭГДЭЛ: Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “хариу тайлбар” гэх зүйл гаргаж хуульчлан тогтоосон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл