Улс төр

May, 2019

  • 2 May

    С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална

    Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …

  • 2 May

    АТГ-ын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд …

  • 2 May

    Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.01) “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.400 ажиллагсадтай бөгөөд нийт 1815 км замаар, хойд хэсэгтээ …

  • 2 May

    ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

    Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 5-р сарын 27-28-нд болно. Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, …

  • 1 May

    Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ

    Засгийн газрын  ээлжит хуралдаанаар  Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж …

  • 1 May

    Н.Алтанхуяг: Би хулгайч дээрэмчдийн гарт намаа үлдээмээргүй байна

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын …

  • 1 May

    Х.Баттулга: Түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” …

  • 1 May

    Х.Баттулга: Хүүхдийн эрх зөрчигдсөн чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой

    Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өчигдөр Сүхбаатарын талбайд “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт боллоо. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа төсөл. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих чиглэлийн аюултай зам, талбай, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлж, …

  • 1 May

    Ж.Батсайхан:Хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогийн АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад томилох саналыг УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2019.04.30/ Хууль зүйн байнгын хороотой хамтран нээлттэй …

April, 2019

  • 30 April

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд …

  • 30 April

    АН-ын зөвлөл С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороонд санал хүргүүлжээ

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-д С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулсан.  УИХ дахь АН-ын Зөвлөл, Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн  дараах хэд хэдэн санал дүгнэлтийг Түр хороонд хүргүүлжээ. Үүнд: Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж …

  • 30 April

    Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг …

  • 30 April

    Намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

    Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг долоон нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд …

  • 29 April

    МАН-ын бага хурал болж байна

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Харин нөхөн сонгуульд оролцох эсэхээ нам, эвслүүд ирэх лхагва гараг буюу тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд оролцох саналаа хүргүүлэх ёстой юм. Энэ хүрээнд яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын IV Бага хурал хаалттай үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Хэнтийн аймгийн 42 дугаар …

  • 29 April

    Намууд энэ сард багтаан нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ

    УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 29-нд нөхөн сонгууль зохион байгуулах тов гаргасан.  Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар МАХН сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин өнөөдөр МАН хуралдаж, шийдвэрээ гаргах …