“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна. 16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж …
Улс төр
June, 2018
-
28 June
Х.Баттулга: 60 тэрбумын асуудал дэлхий нийтээр яригдаад эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье. Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, …
-
28 June
“60 тэрбум”ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой боллоо
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Д. Тэрбишдагва нар гарын үсэг зурснаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломж бүрдлээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ твиттер хуудастаа “УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва 19 дахь хүн болж гарын …
-
27 June
УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл …
-
27 June
Б.Бат-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаа шийдэх хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт …
-
27 June
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал дэмжигдэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэх санал гаргав. Тэрбээр “Хоёр парламент дамжин хэлэлцэж, баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг эргэж харах, өөрчлөх …
-
27 June
Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо. Засгийн газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгон зохион байгуулж, УБЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилсон. Тэгвэл өнөөдөр Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын …
-
27 June
Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн …
-
27 June
Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?
Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм. Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт : Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй. Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж …
-
26 June
МАН-ын УЗАА-ны удирдлагууд Завхан аймагт ажиллаж байна
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Энэ үеэр “ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ДОТООДДОО ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ӨНДӨР …
-
26 June
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. “Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж …
-
25 June
Г.Занданшатар: Эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна
“Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, төлөөлөгчдөө, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн …
-
25 June
Д.Лүндээжанцан: ОХУ-ын сонгуулийн төв байгууллагатай хамтын ажиллагаатай байх нь чухал
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр(2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа. ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай …
-
25 June
Оюутолгойн гэрээг дахин хянах шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10,000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Шаардах бичигт: …
-
22 June
Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл