Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа. Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн …
Улс төр
September, 2024
-
11 September
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд “Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй …
-
11 September
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2024 онд багтаан үр дүн гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа. Энэхүү албан даалгавраар Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 …
-
10 September
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, …
-
7 September
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах саналыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын хооронд тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг ажил …
-
6 September
Д.Амарбаясгалан: Төрийн алба иргэддээ чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлд улам бүр шинэчлэгдэн сайжрах ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын …
-
6 September
Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын …
-
6 September
Л.Энх-Амгалан: Нийгмийн үйлчилгээг халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд олгоно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:Өнөөдөр манай улсын нийгмийн халамжийн зардал жил бүр нэмэгдэж байна. Олгож байгаа нийт халамжийн 75-80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүй олгодог мөнгөн тэтгэмж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн үйлчилгээний эрхзүйн орчныг …
-
5 September
Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай. “Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон …
-
4 September
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Н.Учрал ахалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн …
-
4 September
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн …
-
4 September
Ардчилсан нам, Шинэ нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор боллоо
ШИНЭ нам, АРДЧИЛСАН нам орон нутгийн сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Талууд хамтран сонгуульд оролцох санамж бичиг байгуулах энэхүү үйл ажиллагаанд Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга нар бусад төлөөллүүдийн хамт оролцлоо. АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Ганибал: Шинэ намын үзэл баримтлал, манай намын үнэт зүйлтэй нийцдэг …
-
4 September
Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, …
-
4 September
Зориг нь хүрвэл арга нь олдоно!
“Бидний стратеги бол нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүнийг амлаж байна. УИХ, Засгийн газрын гишүүд үүний төлөө ажиллана. Нөөцөө арвижуулаад явна. Тухайлбал, 2028 онд гадаад валютын 10 тэрбум ам.долларын нөөц үлдээнэ. Дээр нь алтны нөөцтэй болно. Үүний тулд төр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийг дайчилна. Хувийн хэвшилтэй нягт хамтарч ажиллана. Садаа, гай болдог, дээрэлхэж дарамталдаг хандлагыг бүрмөсөн …
-
4 September
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: -Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар -Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар -“Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл