-Ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-ыг төлөөлж Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан нарын долоон горилогчийн нэг нь нэр дэвшин, өрсөлдөх нь тодорхой боллоо- Өнөөгийн парламентад суудалтай гурван намаас өөрсдийн сонгосон нэг, нэг хүнээ удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд сойх эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, сөрөг хүчин АН, парламентад ганц суудал авсан МАХН гэсэн улс төрийн гурван том …
Улс төр
April, 2017
-
21 April
“Алтан хараацай”-нуудгүй ардчиллын удирдагчийн ой
Ардчиллын удирдагч С.Зориг амьд сэрүүн байсан бол өчигдөр 55 насны босгоор алхах байлаа. Өмнө нь энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүмүүсийн урт цуваа хөвөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Баатар, төр, засгийн өндөрлөгүүд, өөрсдийгөө ардчиллын “Алтан хараацай” хэмээдэг эрхмүүд хүндэтгэл үзүүлдэг байсан бол энэ жил бараг чимээгүй өнгөрөв. Бараг гэхийн учир морин цагт АН-ын дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн …
-
21 April
“Ардын үг” зөвлөлдөх аян: Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өгчээ
Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг …
-
21 April
Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээхэд бэлэн байна
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан осолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлагаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах салбарт сайн зүйл ч бий саар зүйл ч бий. Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлийг нь хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах …
-
21 April
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “1990 оны цагаан морин жил мянган мянган залуучуудын жагсаалыг удирдаж, зохион байгуулж байсан хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг. Монгол Улсад шинэ улс төрийн үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний давалгааг авчирсан …
-
20 April
Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусын өвчлөлийг бүрэн устгахын тулд Засгийн газар бодлогоор дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн …
-
20 April
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд авна
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав. Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад …
-
20 April
Ц.Нямдорж, Ж.Эрдэнэбат нар юунаас болж муудалцсан бэ
МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Ажил хэргийн маргаан сүүлдээ улс төрийн хэрүүл болж хувирчээ. Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайдыг “Чи бол аймгийн Засаг дарга” гэсэн бол, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нямдорж гишүүнээ, та Засгийн газрын ажлыг хийлгэ. УИХ-ын дарга болох гэж өдөр шөнөгүй хүн бүртэй үг …
-
20 April
Ч.Хүрэлбаатар: Долоон концесс төсвөөс гадуур, УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр явж байгаа юм байна
Эрх баригч МАН-ын “дотоод зодоон” туйлдаа хүрч байна. Хамгийн сүүлд төсвийн тодотголтой хамт гэнэт орж ирсэн долоон ширхэг Концессын гэрээний асуудал сөхөгдөж, улмаар улс төрийн тогооноосоо хальж нийгэмд дуулиан тариад байна. Хачирхалтай нь яг ямар гэрээнүүд байгааг цаасан дээрээс албан ёсоор харсан, үзсэн УИХ-ын гишүүн цөөхөн байна. Энэ талаарх тодорхой хэмжээний мэдээллийг л сонссон бололтой юм. Ингэж хэлэхийн учир нь …
-
20 April
Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкны хоёр дахь хувилбар уу
Монгол Улсын банк санхүүгийн зах зээл дээр тусгай эрхтэй бас нэг тоглогч нэмэгдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл,гадаадын банкууд Монголд салбараа нээж, манай үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэххаалга нээгдлээ гэж хэлж болно. Энэ харилцааг зохицуулж өгсөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын оны өмнөхөнөргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Байнгын хорооны хуралдаанаар албан ёсоор хэлэлцэж эхэллээ. Олон нийтийн зүгээс гадаадын тэр дундаа хятадын …
-
19 April
Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна. Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори …
-
19 April
Яаж би… /Улс төрийн ёгтлол/
Яаж би Н.Энхбаяр шиг төрийн алба үнэлэн зарах жишиг тогтоон, оффшор данс нээхийг заачихаад Ядуу Бумбын дүрд хувилан бусдын муухайг гайхах вэ? Яаж би С.Баяр шиг долоон төгөлдөршил ярьж Ерөнхий Сайд болчоод долоон сувгаар баялаг гоожих зам нээн эс төгөлдөршил бүтээх вэ? Яаж би Ц.Нямдорж шиг Хуулийн салбарыг 20 жил удирдаад гэмт хэргийн мэдээлэл нуун, хувийн архив аа баяжуулаад …
-
19 April
С.Ганбаатар: МАХН-ын дарга Н.Энхбаяр гараад ирээсэй
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг “Улстөрч ярьж байна” буландаа урьж, ярилцлаа. Улстөрчийнхөө хувьд үргэлж рейтинг өндөр байсан тэрбээр 2016 оны сонгуулийн ялагдлын дараа хэсэгтээ л сураг тасарсан. Гэхдээ тэр хэзээд тэмцэгч юмсанж. Тиймдээ ч улс төрд эргэн ирснээ зарлаж, оффшорын эсрэг ард түмний онц зөвлөлийн жагсаалд оролцсон юм. Улс төрийн чиглэлийн судалгаа болгонд хамгийн шилдэг улстөрч байсан энэ эрхэм яагаад сонгуульд …
-
19 April
Хаалттай хаалганы цаадах МАН-ынхны “яриа”
Ойрын үед Монголын улс төр будлиан дуулиан ихтэй байна. Эрх баригч хийгээд сөрөг хүчний намууд дотооддоо толхилцоонтой. Тэр нь задраад гарчихсан. Ядаж байхад хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нь нэр дэвших вэ гээд хаана хаанаа булаалдаж байна. Гэвч энэ бол улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөхтэмцэл төдий юм. Үүнээс дор юм “хөшигний цаана” өрнөж байгаа юм байна. Ард …
-
19 April
Б.Саранчимэг :1958 онд баригдсан, МХЕГ-аас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Спортын төв ордонд уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл