Улс төр

January, 2017

  • 27 January

    Монгол Ардын Намын дарга мэдэгдэл гаргалаа

    Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна. Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж …

  • 27 January

    С.Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг өргөн барина гэв

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн …

  • 27 January

    Оффшорын хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Тус хуулиар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор …

  • 27 January

    Н.Алтанхуягийг 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахыг шаардав

    АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг намын байр барих 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тайлагнахыг шаардлаа. Анх 180 мянган гишүүний хандиваар “Ардчиллын өргөө” нэртэй намын шинэ байр барихаар 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьжээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар бол уг барилга 2012 оны сонгуулиас өмнө ашиглалтад орох байсан ч …

  • 27 January

    Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулав

    Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч …

  • 26 January

    Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах  салбарт зарцуулахаар төлөвлөж байна.

  • 26 January

    Н.Энхтайван: Хуулийг шинэчилснээр үл таних юмуу “Цүнх баригч” нэг нөхөр дарга болдгийг таслан зогсооно

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайвантай ярилцпаа. -МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэ хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлага, нөхцөл юу байв? -Төрийн дархлааг бататган бэхжүүлэхийн нэг үндэс нь төрийн албан хаагчийн боловсрол, чадамж, ажлын ур чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ нь төрийн ажлын залгамж …

  • 26 January

    Л.Эрхэмбаяр: Намын даргын сунгааг АН ард түмэнтэйгээ уулзаж байна гэж ойлго

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа. -Танай намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сунгааны явц ямархуу байна вэ? -Даргын сунгаа үнэхээр сонирхолтой болж байна гэж улстөрчид төдийгүй иргэд ярьж байгаа. Анх сонсоод бас нэг жүжиг болж байгаа биз дээ гэж бодсон чинь үгүй юм байна. Нэр дэвшиж буй таван гишүүн маань хоорондоо яг жинхэнэ өрсөлдөөн бий болгож …

  • 25 January

    АН-ын гишүүд намын даргынхаа тушаалыг эсэргүүцэн УРИАЛГА гаргажээ

    АН-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүртгэл хүчингүй болгох  тухай тушаал гарган 2017 оны 1 сарын 06-ны өдөр АН-ын төв байранд бүртгүүлсэн АН-ын гишүүдийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Түүний гаргасан энэ тушаалтай холбогдуулан АН-ын зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшлийг дэмжиж гишүүнээр элссэн  15.000 гишүүний эрхийг илтэд хөсөрдүүлсэн  хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж …

  • 25 January

    Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат …

  • 25 January

    Н.Золжаргалын дур мэдэн хэвлүүлсэн 7 их наяд төгрөгийн үлдэгдэл “илжрэх” шахаад хэвтэж байна

    Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр унаж, ам.долларын ханш тэнгэрт хадсан хар бараан өдрүүд үргэлжилсээр байна. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал юм. 2012 оны сонгуулиар засгийн эрхийг гартаа авсан АН-ынхан түүнд Монгол Улсын “Эрдэнэсийн их авдар”-ыг хариуцуулсан нь маш том алдаа болсон билээ. Аливаа улс орны төв банк ямар нэг улс …

  • 25 January

    “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. …

  • 25 January

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ. Мөн Барилгын хийц …

  • 24 January

    Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-тэй утсаар ярив

    2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр буюу өнөөдөр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив.             Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр …

  • 24 January

    Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит  сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн …