Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хянан шалгах түр хорооны 2024 оны …
Улс төр
May, 2024
-
14 May
Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна
Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.05.14/ хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт: Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай тогтоолыг баталлаа. Хоёрдугаарт: Нотлох баримтыг …
-
13 May
Хуримтлалын сан: Шинэ тогтолцооны дархлаа!
Монгол Улс анх удаагаа Үндэсний баялгийн сантай болов. Үүний эхлэл болгож Сангийн яам, Төв банк, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оролцоотойгоор “Хуримтлалын сан”-гийн үйл ажиллагааг нээж, цан цохилоо. Ердөө хэдхэн хоногийн өмнө дөө. Эл санд “Эрдэнэт” үйлдвэр, Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн ордын 34 хувьд хамаарах ногдол ашгийг шилжүүлснээр 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болсон юм. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр …
-
9 May
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экспортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 …
-
9 May
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна. Монгол Улсын экспортын …
-
8 May
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц …
-
8 May
Ц.Даваасүрэн: Хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.05.08/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны зээлийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн. Харин одоо орон сууцны санхүүжилтийн хүрээнд төрийн орон сууцны корпораци түрээсийн …
-
7 May
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг …
-
7 May
Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй
Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа, миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хотын даргаар ажиллах …
-
6 May
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 5-р сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр, Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд голчлон анхаарч ирснийг дурдаад, суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ …
-
6 May
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы 5-р сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон …
-
2 May
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, стратегийн ордуудаас төвлөрөх ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд байршуулахаар болсон. Эл үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ …
-
2 May
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт …
-
1 May
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Монголчууд бидний шударга ёсны тэмцэл нэг шатаар ахиж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, …
April, 2024
-
30 April
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл