Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай: 3. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн …
Улс төр
January, 2016
-
13 January
Улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт ил болов
Монголын залуучуудын холбооноос улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргах тухай нэлээд эртнээс яригдсан. Сайн, саар шүүмжлэл дагуулсан хар жагсаалт олон сар дуншсаны эцэст хэвлэгджээ. Хар жагсаалт бүхий сонин өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарсан гэж МЗХ-ноос мэдээллээ. 1992 оноос өнөөг хүртэл хамгийн их хэл ам дагуулж, тухайн үедээ олны анхаарал татаж байсан үйл явдлуудыг ард иргэдээр нэрлүүлж, үйл явдлын гол дүрийн …
-
13 January
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Үндсэн хуулийн 24 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, иргэдийн төлөөлөл оролцлоо хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
12 January
Монголын ”нууцлаг” бизнесменүүд улстөрд хөл тавьж эхэллээ
Монголын улстөр хавар цагийн урь орохыг хүлээж чадалгүй халуурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нам дагаж хүний цүнх сав барьж явдаг “амбицлаг” залуус өөр хоорондоо алалцаж нэг нэгнийхээ дээр гарцгаах гэж хэрдээ үзэцгээж байгаа. Ийн хэлэхийн учир нь зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас тэд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа юм. Тэгвэл тэднийг үхэлдэж байх хойгуур Монголын “нууцлаг” бизнесменүүд …
-
12 January
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 11-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээг авна Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн …
-
12 January
Цахиагийн хүү Цэрэндашийн хүүгээс “будаа” идэв үү?
Монгол Улсын Ерөнхийлөгч гэж Цахиагийн тожгорхон “хүү” байх. Тэр бусдаас үг, санаа хуулж “будаа идэхдээ” гаргуун. Тухайлбал тэр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийнхээ хүрээнд хийсэн сахилга хариуцлагыг чангатгах ажлыг хуулбарлаад амжив. Үүний нэг жишээ бол Төрийн шагналын тухай хуулийн төслийг зарлигаар бус хуулиар шийдэхийг хүссэн явдал юм. Салбар бүрээс тодордог гавьяат цолыг “гавьяат зүтгэлтэн” болгон сольж, …
-
12 January
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус тус болно. 1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; “Тогтоолд …
-
11 January
Г.Уянгын бэлэг Чингэлтэйчүүдэд таалагдсангүй
Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажил ар араасаа цуварсаар байна. Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж олон нийтийг “баярлуулаад” амжлаа. Харин саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь …
-
8 January
Чуулганаар юу хэлэлцэх вэ?
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: 2.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар …
-
7 January
Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
Энэ бол сэтгүүлчдэд хандсан урилга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордноо “ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН” талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Ерөнхийлөгчийн уулзалт 11:00 цагт эхлэх бол 12:00 цагт болох “Сайдын цаг” ээлжит уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцох ажээ. Түүнчлэн өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн нээлт болох юм. Д.ЦЭЦ
-
6 January
Хуруу цагаан “хунтайж” нар төрд эрхлэхээр улайрав
-Эх нь булингартай бол адаг нь булингартай- Саяхан даа, “Би хүүгээ өөр шигээ улстөрч болгохыг хүсдэг. Миний хүү надаас илүү улстөрч болно” гэж ард түмнээсээ хангалтгүй дүн сонссон нэгэн улстөрч ярьж байсан. Хэдэн жилийн өмнөх энэ үгийг одоогийн зарим жишээтэй харьцуулаад нэг л зүйлийг ойлгосон, ажил хийж чадахгүй авлига авч амин хувийн ашиг хайгч энэ мэт улстөрчдийн “школь”-оор занималдсан хүү …
-
6 January
С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм
Өнөө жилийн сонгуулийн өмнөх хамгийн том дуулиан нь, 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагын хэргийг “шалгаж байгаа”, “хэрэг илэрлээ” гэсэн мэдээллүүд цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа явдал. Би, энэ аймшигт аллагыг эхнээс нь сурвалжилж захиалагч, алуурчдыг нь эрэн хайлцаж, харамсан хардаж, бичиж, төнхөж явсан хүний хувьд өнөөдөр дуугүй өнгөрч болохгүй байна. “Ноцтой мэдээ” сонинд хэвлэгдсэн “17 жил таг дарагдсан …
-
6 January
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”хариуцлагатай сонголт хий” гэсэн мессеж юу өгүүлэв
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 оны шинэ жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ард түмэндээ илгээсэн мэндчилгээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тэрээр шинэ оны өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ “ирэх жил шинэ сонголтын жил байх болно” гэсэн агуулгатай үг хэлсэн юм. Тэр үед МАН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. МАН-ын даргаар буюу Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж …
-
5 January
Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй
УИХ хуульд заасан хугацаанд нь багтаан Сонгуулийн тухай хуулийг баталсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсангүй. Ямартай ч баталсан цагаас нь хойш ганц ч удаа ашиглаж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж ашиглахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулах боломжтой болох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл