Улс төр

November, 2015

  • 4 November

    Хүүхдийн амбулатори нэгээр нэмэгдлээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр 17-нд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хүртээмж муутай байгаа “Хүүхдийн амбулатори” шинээр баригдаж, нэгээр нэмэгдэж байна. Нээлтэн дээр УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН …

  • 4 November

    УИХ-ын гишүүн Х.Баттулга: Би багийн нөхдөө, хамт ажиллаж байсан нөхдөө өмгөөлж, хамгаалах ёстой

    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд буй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор  улс төрчдийн үзэл бодол дэлгэгдсээр… Улсын Их Хурлын гишүүн: Х.Баттулга “Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу …

  • 4 November

    Үндсэн хуулийн Цэц хуралдана

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэн дүүргийн дунд нэг анхан шатны шүүх байгуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан …

  • 4 November

    Эдийн засгийн байнгын хорооны хурал үргэлжилж байна

    УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

  • 3 November

    Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэндүүргийн  дунд  нэг  анхан  шатны  шүүх  байгуулсан  нь  шүүхийн  үндсэн  тогтолцоогбэхжүүлсэн  Монгол  Улсын  Үндсэн  хуулийн  холбогдох  заалтыг зөрчсөн  гэж  үзэжмэдээлэл ирүүлжээ.Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийндунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр …

  • 3 November

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чит хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр …

  • 2 November

    Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

    Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, www.ulsturch.mn сайт хамтран  улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 5-наас албан ёсоор эхэлсэн санал асуулга хэд хэдэн үе шаттай юм. Эхний сард ulsturch.mn-ийн бүртгэл хэн бүхэнд нээлттэй байсан бөгөөд улс төрийн нам, иргэний байгууллага, иргэд өөрийн үнэлж, дэмждэг улстөрчөө бүртгүүлэн, өрсөлдүүлэх эрхийг олгоод байлаа. Сарын хугацаанд үргэлжилсэн бүртгэлээр 9 …

October, 2015

  • 27 October

    Ажлын хэсгийн гишүүд ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын …

  • 27 October

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, …

  • 27 October

    Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ

     – Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. – Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. –  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах …

  • 27 October

    Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

    Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд …

  • 27 October

    Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

    Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. Төслийн нэгжийн удирдах хороог зохих журмын дагуу байгуулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг орон тоо, төсөвтөө багтаан санхүүжүүлж, шаардлагатай дэмжлэг туслалцаа …

  • 24 October

    Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын …

  • 24 October

    УИХ-ын гишүүн Д.Арвин тусгай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудын …

  • 23 October

    Тогтоолын төслүүдийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.10.23/ өргөн барилаа. Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Хамгаалалтад авах зорилго …