Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2015.07.22/ И Жун Хү тэргүүтэй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён И Жун Хү, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд захиргаа, төслийн мэргэжилтнүүд багтсан …
Улс төр
July, 2015
-
21 July
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах …
-
20 July
Шинэ сайд нарын сураг
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаар хэлсэн үгэндээ тодорхой мэдэгдэл хийсэн. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-наас зарлана. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг батална. Мөн Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга …
-
18 July
Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар …
-
17 July
Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2015.07.17/ 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, …
-
16 July
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Гёнги мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.07.16/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюнг Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйд баяртай байгаагаа хэлээд, Монгол, Солонгосын харилцааны хөгжлийн төлөө тэр дундаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудыг дэмжин ажиллаж байгаа …
-
14 July
7-р сарын 14 15 цаг 21 минут В.Путин, Си Зиньпин, Ц.Элбэгдорж нар хоёрдахь уулзалтаараа юу ярив?
ОХУ-ын Уфа хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ …
-
10 July
Ц.Элбэгдорж: 3 улсын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ Уфа хот, 2015 оны 7 дугаар сарын 9 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, …
-
10 July
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин, Эрхэм хүндэт нөхөд өө, Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” …
-
10 July
Монгол Улсын их хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөлөө. Хуралдааны эхэнд баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссоны дараа Улсын Их хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль …
-
10 July
Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
Өнөөдөр Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын …
-
10 July
БНХАУ -ын дарга Си Зиньпин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна
Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч В.В.Путин, эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын Төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалтыг зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад хэргийн дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, …
-
9 July
УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийллээ
Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2015.07.09/ Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, ая тухтай байх орчинг бүрдүүлж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг ажилчдад талархлын бичиг гардууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг …
-
9 July
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын …
-
9 July
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл