Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр эхлээд тус улсын Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал, Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзана. Мөн Америкийн …
Улс төр
June, 2015
-
22 June
Мөнгө яллаа…
Хаан, харцаараа хаваржин дайтсаар зуны сартай золгосон МАН-ын залуус өнгөрсөн амралтын өдөр НАМЗХ-ны V Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгов. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ч хоосон хоцроосонгүй, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ. “Сайхан” сонголт байгаа биз, 35 насыг даваад 40 рүү жийж яваа нөхөд Залуучуудын холбоог удирдахаар сонгогдсон нь энэ. Уг нь …
-
20 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д хийсэн айлчлалаа дүгнэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим …
-
19 June
Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд санал хураалтын явцад уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. Үүний дараа Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын …
-
19 June
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа. Хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэхэд хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй. Тийм учраасХуульзүйн байнгын …
-
19 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авсан юм. Уулзалтаар олон асуудлуудыг хөндөж хэд хэдэн шийдэлд хүрлээ. Манай хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд үүсээд байгаа асуудлуудаар санал солилцож заримыг нь шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг сайжруулах чиглэлээр хийх ажлуудаа хоёр тал тохиролцлоо. Тухайлбал, төмөр замын хувьд маргаантай байсан …
-
19 June
Авлигатай тэмцэх үлгэр, амлалт ажлын зөрүү…
Шудрага ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим төдийгүй иргэн хүн бүрийн хүслэн. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж4-хөн хувь нь хариулжээ. Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс …
-
18 June
УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2015.06.18/ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мягмар гарагийн /2015.06.16/ хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Нийгэмд …
-
17 June
Байнгын хороо хэлэлцэх асуудлаа ирэх 7 хоног хүртэл хойшлуулав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад …
-
17 June
Н.Ганболд: АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 09.00 цагаас эхлэн таслалтгүй хуралдаж 20.30 цаг хүргэв. Байнгын хорооны ихэнх цагийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эзэлж, УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Гишүүд хуралд идэвхтэй оролцож, нэлээд ажил хэрэгч хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Ойрын үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх …
-
17 June
Эмэгтэй гишүүд одоо л “амь орж” эхлэв
Нийгэм ороо бусгаа байна. Ингэж хэлэхийн учир гэр бүлийн хүчирхийлэл цонхны цаана “чимээгүйхэн” өрнөсөөр. Хүүхэд золиослогдсоор. Зам тээврийн гэмт хэргийн гаралт өссөөр. Эцэг эх нь хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн гэнэтийн осол эндэгдлүүд гарсаар. Гэхдээ 2012 оны сонгуулиар ийм л “нарийн ширийн” гэр бүлийн асуудалд эмэгтэй гишүүдээ илүү тууштай хандах болов уу гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэвч 3 жилийн …
-
17 June
Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна. Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор …
-
16 June
Г.Баярсайхан Чех улсын Сенатор Ярослав Дуброватай уулзав
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Сенатор Ярослав Дубровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Г.Баярсайхан гишүүнийг хүлээн авч уулзаж буйд Сенатор Ярослав Дуброва талархал илэрхийлээд, “Монгол, Чех хоёр улсын харилцаа сайжирч байна. Манай Парламентын дээд танхимд Чех-Монголын найрамдлын бүлэг байгуулагдсан. Бүлгийн даргаар хатагтай Зузка Бебарова-Руйбрево ажиллаж байна” гэв. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нь хоёр жилийн өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө …
-
16 June
МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёс мөрдүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүллээ. УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы …
-
16 June
Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Элчин сайд ИЖБ барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фазлул Карим өнөөдөр ИЖБ барилаа. ИЖБ барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Фазлул Каримыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг талууд дурдлаа. Хоёр талын хооронд эдийн засаг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл