Улс төр

June, 2015

  • 26 June

    Охиндоо тендер өгдөг түшмэлийнхээ толгойг илсээр байх уу, Д.Баярбат дарга аа

    -Аав нь охиндоо тендер авч өгчээ- Тендер зарлаж, дундаас нь мөнгө унагах, эсвэл хамаатан садандаа тендер авч өгөх моод төрийн албанд дэлгэрээд удаж буй. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер авч өгсөн нь илэрч, шуугиан тарьж байв. Г.Дэнзэнгийн эхнэр экс Ерөнхий сайдын төрсөн эгчийн охин байсан билээ. Энэ хэргийг …

  • 25 June

    АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нартай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2004 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулж 2010 оноос Жим Макдермотын хамт АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийг хамтран тэргүүлж байна.  АНУ-ын Конгресс …

  • 25 June

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.24.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын …

  • 25 June

    Ц.Элбэгдорж: Төрд 20 жил ажилласан хүн агентлагийн дарга болно

    Том биш ухаалаг төртэй байх бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх уриалгыг хоёр жилийн өмнө гаргаснаас хойш 19 хуулийн төсөл боловсруулж, үүнээс тавыг нь УИХ баталсан байна. Өнөөдрийн байдлаар найман хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, үлдсэн нь төсөл боловсруулах шатандаа яваа. Үүнээс хоёр хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт МАН-ын …

  • 25 June

    УИХ-ын чуулган эхэллээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 18 асуудал хэлэлцэхээр товлосон. Өглөө 09:00 цагаас эхлэх байсан чуулган нэг цагаар хоцорч дөнгөж сая эхэллээ. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаар яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль  санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулж, …

  • 24 June

    Авлигагүй ардчиллын төлөө эвсье

    “Авлига Монголын ардчилалыг ч доройтуулж,  тусгаар тогтнолыг ч сулруулж байна.  Нийгмийн шудрага ёсны суурь баганыг ч авилгал  ганхуулж байна” гэж Станфордын Их сургуулийн нэрт эрдэмтэн, Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвийн захирал  Ларри Даймонд 2015 оны 5-р сарын 3-ны өдөр  миний санаачлан зохион байгуулсан Зөвлөлдөх ардчилалын тухай хуралд урилгаар ирж илтгэл тавихдаа онцолж билээ. Шудрага ѐсыг хангах нь Монгол Улсын Үндсэн …

  • 24 June

    Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм. Уг тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд нэг дэх …

  • 24 June

    УИХ дахь МАН-н бүлэг завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.24/ хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байсан. Нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Эхний санал нь төслийн нэгдүгээр бүлгийн гарчгийг “Нийтлэг үндэслэл” гэж өөрчлөх байсан бөгөөд гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн. Хоёр дахь …

  • 24 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Станфордын Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын айлчлал хийхээр Вашингтон хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Монгол Улсад био технологи, био эмийн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн судалгааны ажлуудыг манай улстай хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцлоо. Монгол …

  • 23 June

    УИХ-ын даргын илгээлт

    Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдагчдын уулзалтад оролцогчдод Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдагчдын уулзалтад хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Гамшиг ба зөрчилдөөний үед хүмүүний шаналал зовлонг нимгэлэх, урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах уриан дор хүмүүнлэгийн бүхий л үйл ажиллагааг дэмжин туслах, дэлхийн …

  • 23 June

    “Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус …

  • 23 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д ажлын айлчлал хийхээр тус улсыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр эхлээд тус улсын Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал, Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзана. Мөн Америкийн …

  • 22 June

    Мөнгө яллаа…

    Хаан, харцаараа хаваржин дайтсаар зуны сартай золгосон МАН-ын залуус өнгөрсөн амралтын өдөр НАМЗХ-ны V Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгов. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ч хоосон хоцроосонгүй, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ. “Сайхан” сонголт байгаа биз, 35 насыг даваад 40 рүү жийж яваа нөхөд Залуучуудын холбоог удирдахаар сонгогдсон нь энэ. Уг нь …

  • 20 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д хийсэн айлчлалаа дүгнэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим …

  • 19 June

    Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд санал хураалтын явцад уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. Үүний дараа Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын …