Улс төр

March, 2015

  • 26 March

    “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо

    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол улсын эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн  статистик тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төвөлөлт, аж үйлдвэрийн байршлын зураглал буюу  хөгжлийн бүсийн тухай асуудлыг Аж үйлдвэрийн яам нэн тэргүүний бодлого болгон гаргасан. 2014 онд …

  • 26 March

    Ч.Сайханбилэг: Их, дээд сургууль, эмнэлгийг улс төр биш менежмент удирдах ёстой

    Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар төрийн өмчийн эмнэлэг, их, дээд сургуулийн засаглалын өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт үүрэг өглөө. Улстөрийн сонгуулиар томилогдсон сайд эмнэлэг, сургуулийн захирлыг сольдог эрүүл бус үзэгдэл бий. Үүнийг  цэгцлэх цаг болсон. Эмнэлгийн даргыг улстөрөөс томилж байгаа нь эмгэнэл. Эмнэлгийг …

  • 25 March

    Элбэг “женко”-г дарамтлав

    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга-ийг урьж уулзлаа. Уг уулзалтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга  “100 чухал сэдэв”-нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн байдал нь улс төрийн хүрээнд яриж боломгүй асуудлыг хөндөн гаргасан, нам эвслийн бодлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн эв эе эвдсэн зүйл боллоо хэмээн шүүмжиллээ.        Өнөөх Ерөнхийлөгчийн маань “ардчилал” хэмээн цээжээ дэлдээд байдаг нь яалаа. Лавтай энэ нь Х.Баттулгад …

  • 24 March

    Л.Гантөмөр сайдын хууль зөрчсөн нэгэн үйлдэл

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шинэ оны босгон дээр тушаал  гарган  МУИС-ийн захирлыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Тодруулбал  өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Д.Галтбаярыг өөрийнх нь хүсэлтээр  “дэвшүүлэн  зайлуулж” улмаар  Р.Бат-Эрдэнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол улсын  их сургуулийн  захирлын  үүрэгт  ажилд томилсон байдаг. Хэдийгээр   албан тушаалын  энгийн тушаал мэт харагдаж байгаа ч хууль …

  • 23 March

    Хөдөлмөрийн яам Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллахаар боллоо

    Өнөөдөр Хөдөлмөрийн яаманд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг үзэглэлээ. Энэхүү санамж бичигтээ гурван гол асуудлыг тусгасан байна. 1.Барилгын салбарт ажиллагсдын амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулдаг болох, ажилчдын бэртэл гэмтэл, амь насыг тухайн ажил олгогч хариуцах тухай. 2.Шинэ …

  • 23 March

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. АСЕМ-ын уулзалтаар Ази, …

  • 23 March

    Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай …

  • 23 March

    “Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулна

    Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд тусгагдсан “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх” гэсэн хэсгийн “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчиллөө. Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих …

  • 23 March

    Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ

    “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд  Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв. Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. …

  • 23 March

    “Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ.  Энэхүү төмөр замын  шинэ  …

  • 23 March

    С.Жавхлан Ерөнхийлөгчийг дахин мэтгэлзээнд дуудлаа

    МУГЖ С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлзээнд дуудаад хэд хонож буй.  Тэрбээр олон нийтээс ирсэн асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргэх  зорилготой.  Хэд хоногийн өмнө МҮОНРТ-д Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийг мэтгэлзээнд дуудсан боловч хэн ч ирээгүй.  Мөн тус телевизийн зүгээс нэвтрүүлгийн цагийг хойшлуулсан нь нэлээн маргаан үүсгэсэн юм. Энэ талаар С.Жавхлан хэвлэлийн хурал хийж, тус телевизийн захирал Оюундарийг …

  • 23 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг Засгийн газар дэмжив

    Монгол Улсын Засгийн газрын өчигдөр үдээс хойш болсон хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа юм.

  • 23 March

    С.Баярцогт: Оюутолгойн гэрээ ямар ч алдаагүй гэсэн байр суурь хэвээрээ /Цензургүй яриа/

    C1 телевизээс 7 хоног бүрийн даваа гаригт бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дугаарт  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Өнөөгийн улс төрчдөөс хамгийн ихээр чичлүүлж буй хүн бол С.Баярцогт. Гадаадын дансанд их хэмжээний мөнгө нуусан, цээжээрээ хамгаалаад байсан Оюутолгойн гэрээ Монголчуудад “наалдаагүй”, гадаадаас өндөр үнээр зөвлөх авчирна гэж “турхирсан”, тэр ч бүү хэл гадаадын дансны хаяг нь Хятадын Монгол …

  • 23 March

    Өөрөө огцрох “хоншоортой” улс төрч Монголд бий юу?

    Хийж байгаа хүн нь ажилдаа эзэн болж, мэдлэг чадвар, хувийн зан чанар, туршлага бүх талаараа тэнцэж байвал алба  амины ямарч ажил урагштай байх нь мэдээж.  Хувийн том жижиг компаниудад ажиллагсад нь дээрх шаардлагуудыг хангахгүй бол ажил олгогч нь тэр ажлын байранд нь байлгаад байхгүй, хална эсвэл өөр жилд шилжүүлнэ (ховорхон тохиолдолд). Харин төрийн албанд, тэр тусмаа хариуцлагатай гэж ярьдаг өндөр …

  • 22 March

    Шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах сүүлийн шатны санал асуулга emegteichuud.mn сайтаар үргэлжилж байна

    Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй Монгол Улсын шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах санал асуулга үргэлжилж байна. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төсөлд УИХ, нийслэл, хороо, дүүрэг, олон нийтийн байгууллагуудын 200 гаруй бүсгүйчүүдийн нэр дэвшсэнээс сүүлийн шатанд 100 эмэгтэй тунаж үлдээд байна. Төслийн үр дүнд 10 эмэгтэй “Шилдгийн шилдэг эмэгтэй” улс төрч, 50 нь “Шилдэг улс төрч”-өөр шалгарах …