Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр …
Улс төр
January, 2015
-
12 January
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв …
-
12 January
Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгээ ялаас сугалсан уу?
Эрх мэдэлтнүүдийн эсрэг хамгийн зоригтой дуугарч байснаараа сайдын суудлаа хураалгасан хэмээн гомдоллосон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгийнхээ хэргийг цайруулж, ялаас мулталж байсан аж. Энэ хэрэг 2000 онд болжээ. Х.Тэмүүжингийн төрсөн дүү Х.Тэмүүлэн нь Улаанбаатар-100мод-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэх микро автобусны жолооч хийдэг байжээ. Тэрбээр 2000 оны 12-дугаар сарын 30-ны өдөр иргэн Батгэрэлийг ахынхаа машинд гурван зорчигт “Урвууллаа” …
-
12 January
Бөөн татварууд бүхэлдээ хэрэгжвэл…
Эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэсэн арга замыг хайж Засгийн газар хэд хэдэн албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүний нэг хөрөнгийн албан татвар юм. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд дөрвөн төрлийн албан татвар багтсан байна. Тодруулбал, орон сууц, буу, малийн хөлийн, авто машины гэх албан татварууд багтаад байгаа юм. Орон сууцын татварыг гурав буюу түүнээс …
-
12 January
Нас барагсдыг ч тайван нойрсуулахгүй цаг иржээ
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрлөөс шалтгаалан газар талбайн зохион байгуулалт, агаарын бохирдол, авто замын бөглөрөл гээд л тоочоод барамгүй, хойшлуулж боломгүй олон тулгамдсан асуудлууд бий болсоны нэг нь хуучин оршуулгын газруудын асуудал яахын аргагүй мөн. Монголчууд бид 1950-иад оны дунд үеэс одоог хүртэл сүүлийн 50-60 жил талийгаачдыг булж бунхалах буюу газарт оршуулж иржээ. Ингэж оршуулгын газрууд тэлж, иргэдийн …
-
12 January
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх талаар Ерөнхийлөгч зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/ чиглэл болгожээ. Үүнд: 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 …
-
12 January
П.Цагаан: Түүх түүхээрээ үлддэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаад байна. Уг зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авсан юм. -Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарлиг гаргасан байна. Зарлигийн агуулгын талаар товч …
-
12 January
Авлигатай тэмцэх төрийн байгууллага “алга”
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн цөм болсон энэ арга хэмжээг зохион байгуулах нь төрийн байгууллагууд, нийтийн албан тушаалтнуудыг авлигын эрсдэл, зан үйлээс хамгаалах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнөх онтой харьцуулахад идэвх санаачлагатай ажилласан хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна. Үнэлгээнд Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага /Монголбанк, …
-
12 January
Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан УИХ-ын даргын мэндчилгээ
Монголын нийт ард иргэд ээ! Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах – Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын …
-
12 January
“Ял”-ын машин
Хөрөнгийн албан татварын хуулийн төслөөр тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий авто тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгон дараах байдлаар татвар төлөхөөр төлөвлөжээ. /хүснэгт 1/ Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэх эрхтэй байхаар …
-
12 January
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус тус болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт …
-
12 January
Төрийн ордонтой цахимаар танилцдаг боллоо
Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоомж, төрийн бодлого, шийдвэрийг иргэд сонгогчдод шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэйгээр мэдээлж сурталчлахад Улсын Их Хурлын Тамгын газар гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ. Өнөөдөр /2015.01.12/ Төрийн ордонд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой …
-
12 January
Г.Ариунбуянг ОБЕГ-ын дэд даргаар томилов
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд даргаар Г.Ариунбуянг томилжээ. У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон тэрбээр түүний найз бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1989-1999 онд зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан юм. 2005-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын зөвлөх, орлогчийн албан тушаалыг хашсан хурандаа цолтой нэгэн юм. Түүний хувьд …
-
12 January
Эрдэмтэд хямралыг даван туулах зөвлөмж боловсруулан гарган засгийн газарт хүргүүллээ
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ АХИЦ ДЭВШИЛ ГАРГАХ БОЛОМЖ Монгол оронд эдийн засгийн хямралт байдал давтагдсаар байгаа нь анхнаасаа 1990-ээд оны эхэнд эдийн засгийн шинэтгэл явуулах, зах зээлийн тогтолцоонд шилжих талаар иж бүрэн хөтөлбөр боловсруулаагүй, улмаар сүүлийн жилүүдэд бодит эдийн засгийн хөгжлийн хүчтэй хэтийн чиг баримтлал бодлогогүй, үндсэндээ урсгалаар явж ирснээс болж, улс орны үйлдвэржилт , бүтээн байгуулалтын …
-
12 January
“Хүүхдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулахыг шаардана”
УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Ингэхдээ төсвийг 905 тэрбум төгрөгөөр танаж, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа. Зардлыг бууруулах хүрээнд хүрээнд оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, одонтой эхчүүдийн мөнгийг хасах, Төрийн албан хаагчдыг цомхтгох, малчдаас малын хөлийн татвар авахаар болж байгаа. Үүнийг УИХ-ын зарим гишүүд төдийгүй иргэд олон нийт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл