Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналуудаа хэллээ. Хэлэлцүүлгийг нээж Улсын …
Улс төр
January, 2015
-
15 January
Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын …
-
15 January
Эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдтэй танилцана
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцана. Монголчууд энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар байгаа. Монголын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг аль эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууцыг өгч, алдаршуулна. Харин түүнтэй үе чацуутнуудад гурван сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
-
15 January
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанууд тус тус болно. Үүнд: Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 …
-
14 January
Гишүүдийг хүлээж байна
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан хараахан эхлээгүй байна. Хуралдаан 14.00 цагт эхлэх ёстой. Одоогоор гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, .Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Үдээс өмнө чуулган хуралдаагүй бөгөөд УИХ-ын байнгын хороод төсвийн тодотголоор хэлэлцсэн юм. Д.Анар
-
14 January
Маргааш зохион байгуулагдах байсан жагсаал цуцлагджээ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэлин тэтгэвэрийг нэмэгдүүлэх гурван талт уулзалтын тэргүүнүүдтэй уулзаж Засгийн газраас цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх бүхий л бололцоотой аргыг авахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр маргааш Чингимщсийн талбайд болохоор товлогдоод байсан жагсаал болохгүй болсон талаар МҮЭ-ийн дарга Х.Амгаланбаатар мэдэгдлээ.
-
14 January
76 гишүүн унааны зардлаасаа татгалзвал ХАГАС ТЭРБУМ төгрөг хэмнэнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. МАН-ын бүлгийн 26 гишүүн төсвөөс олгодог унааны зардлаасаа татгалзаж энэ төрлийн зардлыг хувиасаа гаргаж байх шийдвэрээ танилцууллаа. МАН-ын бүлгийн гишүүд автомашины зардлаасаа татгалзаж 2015 оны төсвөөс хасуулах саналтай байна. УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. Үүнээс үзвэл МАН-ын 26 гишүүн жилдээ 156 сая орчим …
-
14 January
Г.Уянга: Надад амьд гэрч байгаа
-Одонтой эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн мөнгийг танах хэлбэрээр төсвийн тодотгол орж ирсэн. Чуулганаар хэлэлцэхэд нь та ч хатуу үг хэллээ. Таныхаар төсвийн тодотголын энэ таналтыг ямар хэлбэрээр хийх байсан бэ? -Буруу хэсгийн орлогоос таналтаа эхэлсэн нь Ерөнхий сайдыг, цаашлаад энэ Засгийн газрыг ч хүнд байдалд оруулж мэдэхээр байна. Эмзэг, дундаас доод бүлгийн иргэдийнхээ гар дээр очдог багахаан мөнгийг танаад харин …
-
14 January
Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр 2015.01.14-нд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний өв, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж …
-
14 January
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн …
-
14 January
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Аймгийн удирдлагуудтай хийсэн 2015 оны эхний цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өглөө. Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийнэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж …
-
14 January
Намаа сонгуульд ялуулах санамж бичиг байгуулжээ
Өнгөрсөн 12-ны өдрийн Морин цагт Тусгаар Тогтнолын Ордонд Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбоо, Ялалтын чимээ PR бүлгэм хамтран “Ялалтанд хүрэх хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулжээ. Энэхүү ялалтанд хүрэх Санамж бичгийн зорилго нь 2016, 2017 оны бүх шатны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, мөн оюутан, суралцагчдын суралцах нөхцөл баталгааг хангах, сайжруулахын тухайтад хамтран ажиллахад чиглэгджээ. Нийгмийн …
-
13 January
Ч.Хүрэлбаатар: Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг та хэрхэн дүгнэж байна вэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн сайн төсвийн тодотгол болж чадсан уу? -2015 оны төсвийн тодотголд бодлогын алдаа хэд хэд байна. Нэгдүгээрт, эдийн засаг хямралтай байна гэсэн мөртлөө таван төрлийн татварыг нэмэх санал оруулж ирж байна. Аж ахуйн нэгж, ард иргэдийн өр зээл …
-
13 January
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн …
-
13 January
Тасарсан төсвийг сайд дарга нарын хэмнэлтээр нөхөе, Ерөнхий сайдаа
Улс орныг бүхэлд нь бүрхсэн эдийн засгийн хямрал аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхийг хүсэн хүсээгүй хэмнэлтийн горимд шилжүүллээ. Харин төр засгийн зүгээс ийм шилжсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэмнэлтийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхээр хандсан боловч асуудлын гол нь төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, хэд хэдэн төрлийн албан татварыг нэмэгдүүлэх байдлаар тасарсан төсвөө нөхөх бодлогыг хэрэгжүүлэхийг зорьжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл