Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах …
Улс төр
January, 2015
-
19 January
АН-ын ҮЗХ-ны гишүүд сонгогджээ
Ардчилсан намын хамгийн эрх мэдэл бүхий төв байгууллага бол Үндэсний зөвлөлдөх хороо гишүүдээ сонгож байна. Тус хороо 228 суудалтай бөгөөд энэ бүтцээрээ хамгийн гол том шийдвэрүүдээ гаргадаг. АН-ын дүрмээр ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой. Харин сүүлийн хэдэн жил цус сэлбээгүй удсан юм. Харин энэ жил АН-ын удирдлагууд шинэчлэгдэж, ҮЗХ-г шинэчлэх шаардлагатай байгааг хэлээд нөхөн сонгууль …
-
19 January
АН-ынхны арга ядсан богино зайн улс төр
АН-ынханд итгэх арга алга. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд олонхи болж чадаагүй ч олныг бүрдүүлсэн АН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засаг толгойлж чадахгүйгээ хангалттай харууллаа. Эцэс сүүлдээ албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь туйлдаа хүрч, фракциуддаа “түгжил”-дүүлснээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын “Нас дууссан”. Ийнхүү дангаараа бүтэхгүйгээ мэдсэн АН-ынхан аргагүйн эрхэнд МАН-ыг засагт урьснаар хамтарсан Засгийн газар бүрдээд байна. Гэтэл …
-
19 January
Хууль бус намын дарга Д.Батмөнхийг гишүүд нь дэмжихгүй
Ардчилсан намд бугшсан албан тушаалын төлөөх хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчлийг арилгахаар намын шинэ удирдлагууд тэмцэж эхэллээ гэх мессеж улс төрийн хүрээнд өрнөх болов. Тэр тусмаа бүхнээс өөрсдийгөө дээгүүрт тавьж ирсэн “Алтангадас”-ынхан өнгөрсөн хугацаанд аль л өөдтэй өнгөтэй албан тушаалуудыг хашиж ирсэн. Энэ үзэгдэлтэй намын шинэ удирдлагууд хатуу тэмцэх, “Алтангадас”-ынхны хууль бус ноёрхлыг зогсоох сонирхолтой байгаа гэнэ. Намдаа шинэчлэл өөрчлөлт, шударга …
-
19 January
С.Бямбацогт: Үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж ажиллах шаардлагатай байна
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн хувьд хуульд заасан хязгаараас хэдийнэ давж 58.3 хувьд хүрсэн өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулж 40 хувьд хүргэх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээр байна. Төсвийн тогтвортой байдлын …
-
18 January
АН-ын ҮЗХ-нд 114 хүн нэрээ дэвшүүлжээ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс болзол хангасан 114 хүний нэрсийг баталжээ. АН-ын Үндсэн болон Дотоодын сонгуулийн хорооны журмын дагуу гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөнө. АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард …
-
18 January
УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллаж байна
Түмэнцогтынхон газар тариалангаа сэргээж байна Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Мөнхчулууны Зоригт жилдээ нэгээс хоёр удаа тойргийнхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. 2014 оны ирцээр тойрогтоо хамгийн их ажилласан гишүүнээр тодорсон тэрбээр энэ сарын 15-ны өдрөөс тойрогтоо ажиллаж байна. Эхний зогсоол Түмэнцогт сум байлаа. Өмнөх нийгмийн үед аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж байсан тус сум сүүлийн хорин жил …
-
18 January
Гишүүд хуралдаанаа таслахаа байжээ
/Ийм ирцтэй байдаг талаар хуралдааны цагтаа ирсэн зарим гишүүд өөрийн фб, твиттер хуудсаар дамжуулан мэдээлж байсан удаатай./ /Нэг жилийн өмнөх гишүүдийн ирц/ Аливаа мэдээ, мэдээлэл олон нийтэд ил тод болсноор илүү шударга зарчимд шилжиж ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлдэг билээ. Ард иргэдийн итгэл хүлээн хууль батлалцаж, төр түшилцэж суугаа эрхмүүдийн чуулганаа таслахгүй, хэр идэвхитэй оролцдогийг иргэд өдөр бүр хянах боломжгүй байсан. …
-
18 January
Намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдах бол МАН-ын бүлэг Б танхимд энэ цагт хуралдана. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан В танхимд болно. Бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Түүнчлэн 11.00 цагт Бие даагчдын зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаад байна.
-
18 January
Засаг хуралдана
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Үүний дагуу өнөөдөр үдээс хойш 16.00 цаг Засгийн газар хуралдахаар болжээ. Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн Засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.
-
18 January
УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.01.16-ны өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-ӨӨС 23-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 19-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол …
-
16 January
“Хууль үйлчилдэггүй улстөрчдийг өдөр бүр хогийн саванд хийе”
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ сонины, үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. 2009 оны 7 сарын 16-ны өдөр анх батлагдаж байсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн урт нэртэй хуулыг энэ оны намрын чуулганаар хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт …
-
15 January
Г.Баярсайханд НДЕГ-ын хүндэт өргөмжлөл гардуулав
УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханд өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Хүндэт өргөмжлөлийг тус газрын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат гардуулан өгсөн юм. Ардчилсан хувьсгалаас хойш өөрөөс нь үл хамааран ажил хөдөлмөр эхлэх боломжгүй явж ирсэн иргэдийг Г.Баярсайхан гишүүн нь 2008 – 2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай …
-
15 January
МАН-ын бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.16/ хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төсвийн хяналтын дэд хорооны гишүүнийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдын алба хаших болсноор дэд хорооны гишүүнээс татгалзах тухай хүсэлтээ тавиад байсан юм. Түүнчлэн тус дэд хорооны …
-
15 January
Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл