Хулхи нь буусан “фортуна” Н.Батбаяр сураг алдарч, тодорхой төсөл төлөвлөгөөгүй 1.5 тэрбум ам.доллар зээлж үрсэн хэргээр шалгагдах тухай сураг нисэлдэж байна. Гэхдээ энэ сураг бүр нам дотроос нь, улстөрийн хүрээнээс аж. Баттай бус ч эх сурвалжийн, бүр тодруулбал, намынх нь нөхдийн ярьж байгаагаар бол айсуй 2016 оны сонгууль угтсан томоохон стратеги төлөвлөгөө байгаа юм байх. Өнгөрөгч жилүүдэд нэр хүндээ багагүй …
Улс төр
January, 2015
-
23 January
Шийдвэрээсээ ухардаг “унтаа УИХ” дэд сайдын орон тоо, төсөв зардлыг хэвээр үлдээв
Улс орны эдийн засаг хямарлаа гэж хаа сайгүй ярьж байгаа ч зөв бодлогоор улс орноо зөв удирдан залж чадаагүй ийм байдалд хүргэсэн эрхэм төрийн түшээд хэмнэлтийг өөрсдөөсөө хийхээс татгалзлаа. Өнөөдөр өглөөний чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн …
-
22 January
Шадар сайд Японы элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улс, Япон улсын хоорондын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхь хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизутаг хүлээн авч уулзлаа. Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд төдийгүй, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Засгийн газар өндөр …
-
22 January
Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.01.23/ Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай …
-
22 January
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас Ерөнхий сайдад тавьсан санал асуулга
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Асуулга тавих тухай Сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, …
-
22 January
Дэд сайд нар дүрээ хувиргаж, зүсээ өөрчилсөн төсвийн гадна үлдлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүдийн гаргасан саналын дагуу санал хураалгасан юм. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн олонхи дэмжлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар …
-
22 January
Ерөнхийлөгч 13 зөвлөхөө чөлөөллөө
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 15-нд зарлиг гаргажээ. Зарлигаар орон тооны бус 13 зөвлөхөө ажлаас нь чөлөөлсөн байна.
-
22 January
УИХ-ын чуулган хуралдана
Монгол Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээрсаны 23-ны баасан гарагт 14:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд, “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт …
-
21 January
Экс сайд Н.Алтанхуяг ажилдаа оржээ
Монгол Улсын түүхэн дэх 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2 жил гаруй хугацаанд Засаг удирдаж, Монгол Улсын түүхийн нэгэн зурвас үеийг бүтээлээ. Ах дүү, анд нөхдөөрөө нийлж улсын мөнгийг идсэн, эдийн засгийг сөхрүүлсэн, ирээдүйгээ их өрөнд унагасан, төрийн албыг “данхайлгасан” гээд түүнд тохох түмэн буруу бий. Гэвч 2 жилийн хугацаанд чамгүй олон бүтээн байгуулалтыг хийж чадсан гэж үнэлэх нэгэн ч бий. …
-
21 January
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд үргэлжлэх дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо хүрэлцэн ирлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго …
-
21 January
Еэвэнгийн нөгөө тал
УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газар энэ онд улсын өрийг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ. Өрийн таазыг нэмэх нь хөрөнгө оруулалтыг өсгөх боломж байв. Энэ нь ганцаардсан бодлогын хүүд хань болж валютын ханш, инфляцийн төвшинд нөлөөлөх байлаа. Гэвч санасандаа хүрч чадсангүй. ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй хэмээн хуульдаа заасан хэдий ч аль хэдийнэ давсан гэдгийг …
-
21 January
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, …
-
21 January
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан болов. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр даргаллаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд …
-
21 January
Монгол Чехийн бизнес уулзалт боллоо
Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Чехийн бизнес форум”-д оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай уулзах үеэрээ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцахдаа хоёр улс хоорондын худалдааны эргэлт буурч байгааг дурдаад, энэ удаагийн айлчлал болон бизнес форумын дараа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл