Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөч дөхөж буй энэ цаг хугацаанд ард иргэддээ хандан Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Эрхэм монгол ахан дүүс ээ, Элэг нэгт дэлхийн монголчууд аа, Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг …
Улс төр
December, 2023
-
30 December
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна. Энэ …
-
28 December
Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хэлэлцэж дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.28/ хуралдаан гишүүдийн 63.2 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүлснийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …
-
27 December
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу …
-
27 December
Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. …
-
27 December
Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, …
-
27 December
Засгийн газар:Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ. Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 …
-
27 December
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг төслийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж …
-
27 December
Засгийн газар: “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл – “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон …
-
25 December
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2023.12.25/ Хөгжлийн банкны “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …
-
25 December
Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” гэв. Монгол Улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт …
-
22 December
Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн …
-
22 December
Д.Ганбат: Нүүрсний түр хороо бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, …
-
22 December
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа
Улсын Их Хурлын чуулганы (2023.12.21) өдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог; Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р …
-
22 December
Г.Занданшатар: Сонгуулийн тойрог томсгох шийдвэр бүсчилсэн хөгжлийн бодлогын реформын эхлэл болж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогтойгоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэг нам, хувь хүний эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого төлөвлөлтийн реформын эхлэл болсон шийдвэр болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Иймд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа яаралтай шинэчлэн хэлэлцэж, хөгжлийн том бодлого төлөвлөлтөө шинэ шатанд гаргаж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл