Улс төр

October, 2013

  • 3 October

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 450 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогджээ

     УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргажээ. Эл асуудлыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан тавьсан байна гэж “Ардчилал” сонинд мэдээлсэн байна. Хандивыг  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төрийн бус байгууллагаар дамжуулж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая, 350 сая төгрөгөөр тус бүр хоёр удаагийн тохиолдлоор авсан гэнэ.

  • 3 October

    АН-аас зохион байгуулдаг 4:11 уулзалт болно

    Ардчилсан намаас сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв байранд болно. Тус хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү, тус намын гишүүн Т.Мэндсайхан нар оролцож, мэдээлэл хийх юм байна. Ингэхдээ тэд Увсын тойрогтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх ажээ.

  • 3 October

    Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцээгүй юм.

  • 2 October

    Монгол Улс, БНАСАУ-ын засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо

    Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 23-26-нд Пхеньян хотын Ардын дээд хурлын ордонд болов. Хуралдааныг тус комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар тэргүүлж, монголын …

  • 2 October

    Орон нутгийн удирдлагуудад зардлаа танахыг даалгалаа

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд аймгийн Засаг дарга, холбогдох удирдах ажилтнууд оролцсоноос гадна Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдлаа. Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг тана гэж Ерөнхий сайд аймаг, сумдын удирдлагуудад даалгалаа. “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга …

  • 2 October

    Байнгын хороод хуралдана

     УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны …

  • 1 October

    Эрчим хүчний яам жилийн ажлаа тайлагнав

    “Эрчим хүчний яам нэг жилд” сэдэвт уулзалтыг салбарын удирдлагууд Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадал, дотоод нөөц бололцоо, ашиглалт болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг тоймлон танилцуулсан юм. Эрчим хүчний салбарынхны ид ачааллын үе буюу өвлийн улирал дөхөж буй энэ үед өвлийн бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд хэрэглээний ачааллыг …

  • 1 October

    Н.Номтойбаяр гишүүн өөрөө УИХ-ын “Ёс зүйн дэд хороо”-нд шалгуулах хүсэлт гаргажээ

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатарт дүүргийн VI хороонд байрлах нэгэн ресторанд танхайран өөрийн бие хамгаалагчийг хутгалсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Мөн эл мэдээллийг ЦЕГ-аас баталгаажуулан Н.Номтойбаяр Б гэгчийн биед мэсний төрлийн зүйл ашиглан гэмтэл учруулсан гэх гомдл ирсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тухай мэдэгдсэн. Харин Н.Номтойбаяр гишүүн эл бүх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Тэгвэл тэрээр УИХ-ын Ёс …

  • 1 October

    Чуулган 63,2 хувийн ирцтэй явагдаж байна

    УИХ-ын намрын чуулган гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнээс 48 нь энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы нээлтэд хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн  чуулганаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого зэргийг батална. 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа тул Төсвийн тогтвортой байдлын …

September, 2013

  • 30 September

    Толгой нь эргэсэн охид, олгой нь хагарсан засаг

    Манай улсад 1990 оноос хойш  биеэ үнэлэлт гэдэг зүйл цэцэглэн хөгжиж энэхүү үйл ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам улам нарийн аргатай болж ирсэн. “Муу юм модон улаатай” гэгчээр одоо бүр хүүхнүүдийг зарж зуучилдаг эзэн гэх хүмүүс нь  тэдний үйл ажиллагааг улам дэмжин залуухан охид бүсгүйчүүдийн тархийг угааж буруу замруу татан оруулсаар байна. Хамгийн харамсалтай нь бие үнэлэгчдийн ихэнх нь насанд …

  • 30 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чикаго хотод ажиллав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чикаго хотын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын  Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы арга хэмжээ өндөрлөсний дараа тус улсдаа хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравт ордог Чикаго хотод энэ сарын 27-ны өдөр хүрэлцэн ирлээ. Чикаго хотод айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус хотын улс төр, бизнесийн төлөөлөлтэй …

  • 30 September

    А.Мурат: УИХ гишүүн Р.Амаржаргал манай жигүүрийг дэмжинэ гэсэн

    УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мураттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АН-д хэд, хэдэн фракц бий. Гэтэл та бүхэн яагаад жигүүр байгуулахаар болов гэдгээс ярилцлагаа эхлэе? -Намын жирийн гишүүд хэдэн хүнийг даргын албан тушаалтай болгоно гэж сонгоогүй гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй. Доод шатнаасаа эхлээд байна. Намын нэрээр гарч ирсэн нэг сумын …

  • 30 September

    Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаантай

     Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан зэрэг ажлын хэсгийн хуралдаанууд болно. Ингээд өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдааны хуваарийг танилцуулж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны …

  • 27 September

    Алтаар урласан хосгүй үнэт судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө

    Манай улс хил гаалиар түүхийн хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар гаргах гэсэн оролдлогууд  нэлээдгүй гардаг. Тэгвэл өнгөрсөн оны 6-р сарын 5-ны өдөр МИАТ-ын ажилтан  Гомбодоржийн Хишигжаргал гэгч нөхөр  манай улсын бичиг соёл, түүхийн хосгүй үнэтэй ном судар, эдлэл хэрэглэлийг хил гаргах гэж байгаад баригдсан. Шүүхээс түүний гэм буруутай үйлдэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна. Ингээд хэргийн дараа түүхийн …

  • 27 September

    УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө

    УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд зарлан хуралдуулсан бол дөнгөж сая хаалтыг нь хийлээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, “Урт” нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай …