Улс төр

September, 2013

  • 4 September

    Т.Сайнжаргал О.Магнай даргыг шалгуулна

    Хэдхэн хоногийн өмнө таксины үнэ нэмнэ хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж ард түмнийг багагүй бухимдуулж орхисон О.Магнай тун дардан замаар урагшилж байсан. Гэтэл нэг л удаагийн мэдэгдлээсээ болж ардын дайсан болохоо шахсан О.Магнайг огцруулах өргөдлийг МАН-ын залуус Төрийн албаны зөвлөлд тавихаар болжээ. МАН-ыг шинэчлэгч хөдөлгөөний залуусын нэг болох Т.Сайнжаргал хэлэхдээ “Монгол Улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал …

  • 4 September

    “Төрийн албаны Мерит тогтолцоо”-ны талаархи олон улсын чуулга уулзалт болж байна

     Төрийн албаны зөвлөлөөс  9 дүгээр сарын 4-5-ны өд­рүү­дэд “Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулах болсон талаар мэдээлэв. Чуулга уулзалтад орол­цогчид өөрсдийн орны тө­рийн албаны туршлага, сур­гам­жаасаа хуваалцан, ши­нэлэг арга, оролцоог цаа­шид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, төрийн албаны төв байгууллагуудын хоорондын хамтын ажил­лагааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Анхны хурал Голланд улсад 2005 …

  • 3 September

    НҮБ-ын Хүн амын сан, эх нярайн эрүүл мэндийн асуудалд хүч тавьж хамтран ажиллана

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Наоми Китахара хэлэхдээ, манай байгууллага ялангуяа хүүхэд, нярай, эхийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү хүч тавьж ажилладаг. Иймд эхийн болон нярайн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аливаа хууль, бодлого боловсруулах, түүнчлэн мөн энэ чиглэлээр төсвийн …

  • 3 September

    Н.Алтанхуягийн “Оргил өөд” ном олон улсад борлуулагдаж эхэлжээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар олон улсын зах зээлд борлогдож эхэллээ. Номны англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээлийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани  борлуулж эхэлсэн юм байна. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орны Ерөнхий сайдын намтар ном нь ганц дан түүний тухай өгүүлээд …

  • 3 September

    Б.Энхбаяр: Ерөнхий сайдад хууль ёсны наад захын сэтгэхүй байхгүй

    МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын 27 дугаар Их ху­рал ирэх сард болно. Уг хур­лын бэлтгэл ажил хэрхэн яваг­даж байгаас яриагаа эх­лэх үү? -Ирэх сард МАН-ын  27 дугаар Их хурал хуралдуулахтай хол­бог­дуулан бэлтгэл ажлыг хан­гах хүрээнд долоон ажлын хэсэг гарч ажиллаж байна. Дү­рэм, мөрийн хөтөлбөрийн ши­нэчлэлийн асуудлаас гадна улс орны  өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд …

  • 2 September

    “Harley Davidson”-оор гангарсан У.Хүрэлсүх

     Хүчирхэг хөдөлгүүр, ча­мин хийц төгс төгөл­дөрийн биелэл хэмээн нэрлэгддэг алдарт “Harley Davidson” мотоцикль анх­лан үйлдвэрлэгдсэний 110 жилийн ойн баяр “Эрх чөлөө 110” уриатайгаар дэлхий даяар нэгэн зэрэг болж буй юм. Ах дүү “Harley”, ах дүү “Davidson” нарын нэрээр нэрлэгдсэн энэхүү гайхамшигт хүлгийг сонир­хогч залуус манай оронд ч цөөнгүй бий. Тэгвэл Мон­голын “Harley Davidson” сонирхогчдын холбоо ч мөн “Harley Davidson монголд …

August, 2013

  • 30 August

    МАН-ын залгамж халаа Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор огцруулах гэнэ

     МАН-ыг өтгөс буурлаас нь салгаж, шинэ залгамж халаа нь цус сэлбэх ажилдаа ханцуй шамлан ороод буй билээ. Тэгвэл нам доторхоо засаж залруулж буй МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн “Шинэчлэлийн Засгийн газар”-ын хэт туйлширсан үйл ажиллагааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд улс орныг эдийн засаг, санхүүгийн хямралд оруулж, иргэдийн амьдралыг туйлдуулж буй буруутан нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж …

  • 30 August

    Н.Алтанхуяг: Аймгийн төв бүрийг хот болгох зорилттой ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Долоо хоногийн пүрэв гариг бүрт зохион байгуулдаг  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага өчигдөр Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллах үеэр энэхүү уулзалтыг тус аймагт зохион байгуулж байсан бөгөөд орон нутагт хоёр дахь удаагаа таарч байгаа нь энэ юм. Энэ онд 6 …

  • 29 August

    УИХ гишүүн Г.Уянга УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод хүсэлт явуулжээ

     УИХ гишүүн Г.Уянга УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод “Оюу толгойтой” холбоотойгоор гараад байгаа асуудлын талаар хүсэлт явуулжээ. Тэрээр “Оюун толгойн” Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг  төлөөлөлж  байгаа эрхэмүүдийг УИХ ээлжит бус чуулганд урьж “Оюу толгойтой” холбоотой мэдээллийг  нээлтэй авах шаардлагатай байна гэж үзсэн байна. Ингэхдээ “Оюу толгойн” ТУЗ-ийн гишүүн П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг урьж одоо үүсээд байгаа нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын …

  • 29 August

    Иргэдийг хошгоруулсан Барилга, хот байгуулалтын яам

    -Иргэдийг хошгоруулсан Барилга, хот байгуулалтын яам- Өмнөх Засгийн газрын яамдыг хариуцсан ажлаа дийлэхгүй байна гээд салбаруудыг тусад нь байлгах ёстой гэдэг зарчмаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр тусгаарласан. Харамсалтай нь өрх тусгаарласан ч өнгө зүс нэмж, өөдлөн дэвжиж байгаа нь харагдахгүй байна.  Харин зардал, зарлага нь нэмэгдэж дарга, цэргийн баахан шинэ орон тоо бий болсон. Уг нь энэ …

  • 28 August

    МАН-аас “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт эрдэм шинжилгээний уралдаан зарлалаа

    Эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн МАН-ын зүгээс өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрлээ. МАН  эрх баригчдын муу талыг зүгээр хараад суулгүй бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй гэж үзсэн учир “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт …

  • 28 August

    ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов маргааш ирнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов маргааш манай улсад айлчлан ирхээр болжээ. Түүний айлчлал энэ сарын 29-31-ний хооронд үргэлжинэ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын …

  • 28 August

    Засгийн газар 1,3 их наяд төгрөгийн “өр” тавьжээ

     Монгол улсын Засгийн газар Төсвийн богино хугацааны орлого, зарлагын зөрүү болон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх зэрэг хэд хэдэн зорилгоор дотоод зах зээл дээр үнэт цаас гаргадаг. Он гарсаар Засгийн газар дотоодын зах зээлд нэг их наяд 376тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Нэгдүгээр сард 145тэрбум, хоёрдугаар сард 60, гуравдугаар сард 270, дөрөвдүгээр сард 70, тавдугаар сард 165, зургадугаар сард 465, долдугаар сард 161, наймдугаар сард 40 тэрбум төгрөгийн үнэ …

  • 28 August

    Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Монголд айлчилна

     Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чуй Ил Бу тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийхээр Пёнгянг хотоос  хөдөллөө гэж өчигдөр тус улсын  Чусон мэдээллийн агентлагаас мэдээллээ.  Монгол улсын Хууль Зүйн Яамны сайд Х.Тэмүүжин өнгөрсөн оны 11 сард Пёнгянг хотноо хүрэлцэн очиж тухайн үеийн Цагдаагийн  Ерөнхий газрын дарга байсан Ли Мёнг Сүтэй уулзан ,  Хойд Солонгосоос гарч Хятад улсаар дамжин  …

  • 27 August

    Йорданд суух шинэ өргөмжит консул томилогдов

     Йорданы Хашимитын Вант улсад Монгол Улсын шинэ Өргөмжит консулаар томилогдсон Йордан улсын иргэн Мустафа Микдади бүрэн эрхээ хэрэгжүүлэх баримт бичиг, тамга тэмдгээ хүлээн  авч үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Йордан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих …