Монгол улсын Засгийн газар Төсвийн богино хугацааны орлого, зарлагын зөрүү болон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх зэрэг хэд хэдэн зорилгоор дотоод зах зээл дээр үнэт цаас гаргадаг. Он гарсаар Засгийн газар дотоодын зах зээлд нэг их наяд 376тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Нэгдүгээр сард 145тэрбум, хоёрдугаар сард 60, гуравдугаар сард 270, дөрөвдүгээр сард 70, тавдугаар сард 165, зургадугаар сард 465, долдугаар сард 161, наймдугаар сард 40 тэрбум төгрөгийн үнэ …
Улс төр
August, 2013
-
28 August
Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Монголд айлчилна
Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чуй Ил Бу тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийхээр Пёнгянг хотоос хөдөллөө гэж өчигдөр тус улсын Чусон мэдээллийн агентлагаас мэдээллээ. Монгол улсын Хууль Зүйн Яамны сайд Х.Тэмүүжин өнгөрсөн оны 11 сард Пёнгянг хотноо хүрэлцэн очиж тухайн үеийн Цагдаагийн Ерөнхий газрын дарга байсан Ли Мёнг Сүтэй уулзан , Хойд Солонгосоос гарч Хятад улсаар дамжин …
-
27 August
Йорданд суух шинэ өргөмжит консул томилогдов
Йорданы Хашимитын Вант улсад Монгол Улсын шинэ Өргөмжит консулаар томилогдсон Йордан улсын иргэн Мустафа Микдади бүрэн эрхээ хэрэгжүүлэх баримт бичиг, тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Йордан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих …
-
27 August
Казакстан улсын ЭСЯ байгуулах газрыг удахгүй шийдвэрлэж өгнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каллибек Ибрагимович Кобландиныг хүлээн авч уулзлаа. Монгол улс БНКУ-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тэр дундаа Улаанбаатар хот Астана хоттой сайн хөршийн харилцаатай ажиллаж ирсэн юм. Уулзалтаар элчин сайд, ноён Каллибек Ибрагимович Кобландин Монгол Улсад өөрийн Элчин сайдын яамыг …
-
27 August
Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа. Юнь Ань мужийн төлөөлөгчдийн хувьд Улаанбаатар хотод анх удаагаа айлчилж байгаа юм. Юнь Ань муж нь Хятад улсын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 47 сая …
-
27 August
Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам
-Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам- Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн бүтцийн сайд нартаа “Ээлжийн амралт, хагас сайн өдөр гэж байхгүй. Чи гадаад гэдэг улсад явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй. Тиймээс ажил хийхийн тулд иймэрхүү асуудал ярьж байгаа гэдгийг ойлго. Түүнээс биш хоосон тоотой хөөцөлдөж, албан тушаал хувааж авах гэж байгаа юм биш. Тэр ч бүү хэл Засгийн газрын …
-
24 August
Ч.Улаан сайд Солонгос улсад нурууны хагалгаанд оржээ
Солонгосын Кёнгбукду аймаг өнгөрсөн оны 3 сараас эхлэн Күми хотын Нэгдсэн төв эмнэлэгт гадаадаас эрүүл мэндийн чиглэлээр ирэх жуулчдыг хүлээн авахаар болж ойрын хөрш Хятад, Монгол орнуудад сурталчилгаагаа хийж байгаа билээ. Үүний ачаар Монголоос л гэхэд энэ оны 8 сарын дундуур 10 гаруй иргэд ирж эмчлүүлээд байгаагийн дотор Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан багтжээ. Тэрээр өнгөрсөн 16-ны өдөр …
-
24 August
Засгийн газраас “Байгальд халгүй” техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгалаа. Жагсаалтад нийт 41 нэр төрлийн техник, тоног …
-
23 August
УИХ-ын дарга З.Энхболд Монголын залуучууддаа баярын мэнд дэвшүүллээ
Монголын залуучуудын эв нэгдлийн баяр–“Залуучуудын өдөр” тохиож буйтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны удирдлага, гишүүн дэмжигчид, Монголын нийт залуучууддаа баярын мэндчилгээ дэвшүүлье. Түүхийн үе бүрт залуучуудын идэвхитэй хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл нь эх орондоо шинэчлэл, ардчиллыг авчирч, эх орны хөгжлийн гол хүч, түшиг тулгуур, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ. Монголын залуучуудын байгууллага залуучуудынхаа зорилго тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах …
-
23 August
УИХ-ын дарга З.Энхболд бүтээн байгуулалтын ажилтай танилцав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил болон “Эрэл” ХХК-ийн Асфальт, төмөр бетон эдлэл, тоосгоны үйлдвэрүүдтэй танилцлаа. Тэрэбээр энэ үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилтын үйл явц, Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэж байгаа байдал, Буянт-Ухаа дахь авто зам, төрөх эмнэлгийн …
-
23 August
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын хуралдаан бямба гаригт хуралддаг уламжлалтай ч сүүлийн хоёр долоо хоног баасан гаригт хуралдаж байна. Засгийн газрын хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар хөрөнгө оруулалт, эдийн засаг зэрэг 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудал № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Ч.САЙХАНБИЛЭГ Дипломат …
-
22 August
М.Зоригт гишүүн нутгийн оюутнаа гэртээ амьдруулна
УИХ-ын гишүүн М.Зоригт нутгийнхаа шинээр их сургуульд элсэн суралцах гэж буй нэг оюутныг гэртээ амьдруулахаар болжээ. Эрхэм гишүүн УИХ-ын сонгуульд өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгаас сонгогдсон ба нутгийнхаа оюутныг гэртээ амьдруулж, сурч боловсроход нь ихээр дэмждэг байна. Тэрээр өмнө нь мөн хоёр оюутан төгсгөжээ. Энэ талаар М.Зоригт гишүүн цахим хуудастаа “Нутгийн шинэхэн оюутан хүүхдийг гэртээ авлаа. Урьд нь хоёр …
-
22 August
МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ
МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …
-
22 August
Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn
-
21 August
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл